Ерөнхий сайд Н.Алтанхуяг 200 гаруй га газар эзэмшдэг
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг эртнээс чацарганы бизнест хөл тавьсан нэгэн. Одоогоос арваад жилийн өмнө тэрээр ургацаа гадаадад гаргаж, чамгүй ашиг олж эхэлсэн гэнэ. Түүний мэдэлд “Хаан жимс” нэртэй чацарганы тариалан, мөн “Чимон” гэх нэртэй чацарганы аж ахуйн 33 хувь байдаг. “Чимон” чацаргана тариалалтаар Монголдоо тэргүүлдэг. Сэлэнгийн Зүүнбүрэн суманд байрладаг энэ компани бэл чадал ч сайтай. Чацаргана ид ургах үеэр Улаанбаатараас зуу, зуугаар нь цэрэг аваачиж, жимсээ мануулж, хураалгадаг гэнэ. Ерөнхий сайдын “Чимон” компанийг түүний төрсөн дүү удирддаг аж.
Тэгвэл Тэрэлжид байрлах түүний Хаан жимс чацарганы талбайд нийтдээ 11 төрлийн жимс тариалж, зөвхөн Хаан жимсээс л гэхэд Н.Алтанхуяг Ерөнхий сайд жилдээ 100 гаруй тонн ургац хураадаг гэнэ. Увс аймагт байрлах түүний “Увс байгаль” ХХК 30 гаруй га талбайд чацаргана тариалдаг юм байна. Мөн “Увс байгаль” чацаргана тариалахаас гадна модны суулгац тариалж, чамлахааргүй өндөр үнээр зардаг аж. Ерөнхий сайд Увс, Төв аймаг, Хэнтий аймагт нийтдээ 200 гаруй га талбайтай гэнэ. Тэгвэл газар тариалангийн бизнесээс хувь хүртдэг улс төрчдийн талаар багагүй мэдээлэл байна. УИХ-ын гишүүн Хаянхярваа, Ерөнхий сайдын зөвлөх Д.Батбаяр, хотын дарга Э.Бат-Үүл, Хөдөө аж ахуйн сайд асан Насанжаргал гэх мэт олон хүн энэ жагсаалтанд багтдаг юм байна.
Гурвалжин будааны талаар Монголчууд тун бага мэддэг. Гэхдээ энэ будааг импортоор оруулж ирснээс хойш багагvй хугацаа өнгөрч, хvмvvс хvнсэндээ хэрэглээд сурч байна. Бас манайхан өөрсдөө гурвалжин буудайг дөрвөн жилийн өмнөөс тариалаад эхэлжээ. Гурвалжин будаа нь ганд тэсвэртэй, болц хурдантай учраас ургац авахгүй гэж айх зовлонгүй байдаг гэнэ. Тиймээс хөрөнгө мөнгөтэй хүмүүс гурвалжин буудайн бизнест хөл тавиад байгаа сурагтай. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан Х.Хаянхярваа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн нутагт 1000 га газар авч, гурвалжин буудайныхаа тариаланг өргөжүүлжээ. Үр ашигтай, тэжээллэг сайтай, ямар ч хөрсөнд ургах боломжтой болохоор гурвалжин будааг тариалахаар тэрбээр зориуд сонгож авсан бололтой.
Хэдийгээр гурвалжин буудайг монголд өдөр тутам хэрэглээд байдаггүй учраас гадаад зах зээл рүү гаргах боломжтой гэнэ. Монголоос гурвалжин буудай авах хүсэлтээ одоогоос гурван жилийн өмөн Япончууд өгч, бага хэмжээгээр авч байсан аж. Тиймээс экс Сангийн сайд энэ бизнест хөл тавьсан нь энэ. Гурвалжин будааны хувьд энгийн, бас хялбар. Тариалалтаа хийхдээ хавар цагийн цочир хуйтрэлтийг давсны дараа цаг агаарыг ажиглаж байгаад 5 дугаар сарын 25 гэхэд тариалахад боломжтой байдаг аж. Технологийн нарийн ажиллагаа, илvv зvйлийг тариаланчаас шаардахгvй. Тариалах хугацаагаа зөв сонгож, усалгаагаа зөв тохируулаад явбал аяндаа ургадаг энэ ургамлын үрыг Хятад, Японоос оруулж ирдэг аж. Гурвалжин будаа уураг ихтэй, амархан шингэдэг, хөнгөн чанарын хүнс. Эрvvл мэндэд тустай, мөн хальсыг нь хүртэл ашигладаг учраас тун ашигтай гэнэ. Хувийн аж ахуйдаа анхаардаг Х.Хаянхярваа сайдын гурвалжин буудайн тариалангийн захад зөгийчид зөгийгөө аваачиж, багагүй ашиг орлого олсон сурагтай. Учир нь гурвалжин буудайны бал дэлхий дээр хамгийн шимтэй, бас хамгийн үнэтэйд тооцогддог аж.
Тэгвэл Н.Алтанхуягийн зөвлөхөөр ажилладаг Д.Батбаяр ч бас тариалнгийн бизнест хүч үзэж, чацаргана тариалдаад багагүй хугацаа өнгөрч байна. Тэрээр Сэлэнгэ аймагт эхнэрийнхээ нэр дээр 30 га газар авч аль эрт хашаалжээ. Тэрээр Ерөнхий сайдын “Увс байгаль” компаниас чацарганы суулгацууд авч тариалсан юм гэнэлээ. Сэлэнгийн Баруунхараад байх түүний чацарганы талбайг дуучин эхнэр нь үе үе эргэж очдог гэнэ. Үүнээс гадна Д.Батбаярын гавьяат эхнэр Далай ламын хэлснээр Дорнодод 20 гаруй га газар авч шар буурцаг тариалж эхэлжээ. Далай лам “Шар буурцгийг ихээр тарь. Хүнсэндээ хэрэглэж заншаарай” гэж айлдсан учраас угийн сүсэг бишрэл ихтэй дуучин Т.Баясгалан Аюурзана хэмээх шар буурцагны бараг загалмайлсан эцэг гэж хэлж болохоор эрдэмтэнтэй хамтарч Дорнодод олон сортын шар буурцаг тарьж байгаа гэнэ.
shudarga.mn
URL: