“Долдугаар сарын 1”

dasdakdaӨнөөдөр Монгол Улсын түүхэнд хараар бичигдэж үлдсэн “долдугаар сарын 1”-ний өдөр. Өнгөрөгч 2008 оны сонгуулиар ялагдалдаа шатсан улстөрийн хүчин Сүх жанжны талбайд үймээн дэгдээж, улмаар эд хөрөнгө байшин барилга шатаах эвдэх сүйтгэх, бүр тавын таван хүний аминд хүрсэн хар өдөр.

Тухайн цагт үймээний хойморт уриалж явсан Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгч болжээ. Түүнчлэн үймээнийг турхиран гардаж байсан нөхөр Ж.Батзандан УИХ-ын гишүүн, О.Магнай Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга болжээ. Харин үймээний гол дүр болох Б.Жаргалсайхан төрөөс бизнесээ дэмжих мөнгө саагаад л аж төрж байна.

Эндээс шууд утгаар нь харвал таван хүний аминд хүрэгсэд бүгд төрийн өндөр дээд албан тушаал хашиж, бизнесээ өөд нь татах нь татаж явна. Таван хүнийг дээрх эрхмүүдийг буудсан гэж шууд утгаар нь хэлээд байгаа хэрэг биш л дээ. Таван хүний амь эрсдэх, эд хөрөнгө сүйдэх эх суурийг тавьсан учраас шууд бус утгаараа дээрх нөхөд бол яах аргагүй буруутнууд.
Тэд бол нийгэмд нөлөөлөх бүхий хүчин зүйлс мөн учраас яах аргагүй буруутан болж таарна. Тухайн үеийн АН-ын дарга Ц.Элбэгдоржийг машины тэвшин дээр суугаад төв талбайг тойрон уриалахад ардчилсан нийгэм, тэр тусмаа масс галзуурахгүй яах юм. Болсон болоогүй гудамжны улстөр хийж олны танил болсон, “зөв шударга” хэмээн эндүүрэгдсэн Ж.Батзандан, О.Магнай нарыг дайраад гэхээр дайрахгүй яах юм, хагас галзуурсан масс. Цагтаа Монгол Улсын Засгийн газрыг барьцаалж, гадаадаас их хэмжээний мөнгө зээлж гээд бизнесийн арвин намтартай Б.Жаргалсайханг уухайлахад масс дагаад уухайлахгүй яах юм. Энэ утгаараа дээрх эрхмүүд буруутан байхгүй яах юм бэ.

Гэтэл ийм буруутнууд маань улам л албан тушаал ахиад хууль сахиулна, шударга байя ч гэх шиг, донгодоод явааг харахаар хэний ч ой гутна биз дээ. Уг нь эднийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин бараг илрүүлэхээ завдсан л даа, хөөрхий. Даанч түүнд сайдын суудал өгөөд хэдэн хонгиог нь хаяулж амыг нь үдчихсэн хэрэг. Сүүлдээ ч Х.Тэмүүжин маань юун хүний амь, хонгио вэ. Нэг охиноос болоод манарч явах шив. Уг нь төрийн сайд хүн шүү дээ. Ганц охины асуудал зохицуулж чадахгүй амьтан яаж хууль зүйн салбарыг удирдахав дээ.

Хадуурчихлаа байна, эндээс харвал үймээнийг машины тэвшин дээр суугаад уриалж байсан Ц.Элбэгдорж, тэргүүн эгнээнд уухайлж байсан Ж.Батзандан, О.Магнай, Б.Жаргалсайхан нар төрийн эсрэг гэмт хэрэг зохион байгуулалттайгаар онц ноцтой хэрэг өдүүлсэн зүйл ангиар яллуулах байсан. Зарим нь ч цааз сонсох байсан тухай нэгэн судлаачийн тэмдэглэлд бий. Энэ хар өдрийн тухай, түүний эргэн тойрныг судалсан судлаачийн тэмдэглэлүүдийн 90 орчим хувь нь дээрх эрхмүүдийг буруутгадаг нь ямар нэгэн зүйлийг хэлээд байгаа хэрэг шүү дээ.
Өнөөдөр эд нар өндөр дээд сэнтийд хэнд ч дийлдэхгүй юм шиг галзуурч л байг. Маргааш гэж өдөр бий, маргаашийн маргааш цааш үргэлжлэх халуухан өдрүүд эрхмүүдэд хатуухан эрүү шүүлт болон ирэхийг ч үгүйсгэхгүй. Үнэн үргэлж илэрдэг, ялдаг. Тэгээд ч “хэрэг мянган жил болсон ч хуучирдаггүй, хэрээ мянган жил болсон ч бууралтдаггүй” гэсэн үг бий. Айсуй он ц

аг та нарт ял тулгах өдөр байгааг цаг ямагт санаж явах хэрэгтэй.
С.Баяр unen mn


URL:

Сэтгэгдэл бичих