Үндэсний их баяр наадмаар тав хоног амрах тухай хуулийг баталлаа

0516ba041171f545bigНийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд анхны хэлэлцүүлэгээр нь дэмжиж баталлаа. Хуулийг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөх УИХ-ын тогтоолын төсөл гарч, энэ жил монголчууд баяр наадмаараа долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд амрахаар болж байна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг жил бүрийн долдугаар сарын 11, 12, 13-ны өдөр нийтээр амарч, баяр болгон тэмдэглэхээр хуульчилсан. Гэвч манайд эдгээр баярын өдөр нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан 7 хоногийн амралтын өдрүүдтэй /Бямба, Ням/ давхцсан тохиолдолд нөхөж амрах эрх зүйн зохицуулалт байхгүй байна. Тухайлбал, энэ жилийн хувьд 7 дугаар сарын 12, 13-ны өдөр нь бямба, ням гарагтай давхцаж байгаа юм. Иймд үндэсний уламжлал, эв нэгдэл, тусгаар тогтнолын баталгаа, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амарч, тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар хуулийн төсөл боловсруулсан нь энэ аж.

Ийнхүү үндэсний их баяр наадмаараа 11, 12, 13 гэсэн гурван өдөр амардаг байсан бол энэ жилийн хувьд 14, 15-ийг нэмэн тав хоног амрахаар боллоо.


URL:

Сэтгэгдэл бичих