Америкийн хоёр иргэнийг суллахыг шаардлаа

indexdrreerererreeeАмерикийн Төрийн департментын төлөөлөгч Жейн Псаки 6-р сарын 30-ны өдөр , Умард Солонгост саатуулагдан шүүгдэж буй Америкийн хоёр иргэнийг суллахыг Америкын тал Умард Солонгосоос шаардлаа гэж мэдэгдлээ.

Псаки мөн өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Митью Миллер болон Джеффри Едвард Фовле нар Умард Солонгост шүүгдэж байгаа мэдээллийг бид анхааралдаа аван тэдний талаар санаа зовон суллахыг шаардсан. Америкийн иргэний аюулгүйн асуудал бидний тэргүүн зэргийн чухал асуудал юм гэжээ.

Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг 30-ны өдөр, Умард Солонгосд дайсагнасан үйлдэл хийсэн шалтгаанаар Америкийн энэ хоёр иргэнийг байцаасан. Тэдний өгсөн мэдүүлгээс тэдгээрийн гэм буруутай нь тогтоогдсон. Солонгосын холбогдох албаныхан тэднийг Солонгосыг дайсагнасан ажиллагаанд оролцсон хэргээр шүүнэ гэж мэдээлжээ.

/Баатар орчуулав/


URL:

Сэтгэгдэл бичих