Нарнаас нуугдагсадын тосгон
Бразилийн Арарас тосгоныг вампируудын буюу цус сорогчдын үүр гэдэг. Үзэсгэлэнт сайхан байгальтай газар оршдог энэ тосгоны иргэдийн хувьд нар бол хамгийн аймшигт дайсан. Тэд нарны гэрлээс нуугдаж, өдөржин гэртээ бүгсээр шөнө л гэрээсээ гардаг аж.
Эндхийн оршин суугчид арьсны маш ховор өвчнөөр шаналдаг. Шинжлэх ухаанд энэ өвчнийг “пигментский ксеродерм” гэдэг. Тосгоны хүмүүсийн арьс маш нимгэн, сарьс шиг бөгөөд нарны гэрэлд маш эмзэг. Өөрөөр хэлбэл нарнаас ямар ч хамгаалалтгүй.Иймээс нарны хэт ягаан цацрагийн нөлөөгөөр тэдний арьс их гэмтэж, бараг л хайлдаг. Тосгоныхон том бүрх малгай өмсч нарнаас хамгаалахыг оролддог аж.
Тосгоны бараг бүх хүн ийм өвчнөөр өвчилдөг нь учиртай. Арарас тосгоныг төрөл садны хэдэн гэр бүл үндэслэсэн нь эцэстээ ийм удамшлын өвчин нүүрлэхэд хүргэжээ.
38 настай Жалма Антонио Жардин арьсны гэмтэл, хавдраа арилгах гэж 50 мэс засал хийлгэжээ. Сүүлдээ бүр хамаргүй болсон байна. Түүнийг анх 9 настай байхад өвчний шинж тэмдэг гарч эхэлжээ. Иймээс тосгоныхон цаасан хайрцаг хүүхдүүддээ өмсгөж, өвчнөөс сэргийлэхийг хичээдэг. Яагаад гэвэл өвчин хэзээ илэрч, сэдрэхийг хэн ч мэдэхгүй.
Энэхүү өвчний улмаас арьс гэмтэж, хавдар гарахаас гадна өсөлт хөгжил саарах, сонсгол муудах, булчингийн агшилт сулрах, хөдөлгөөний эвсэл алдагдах зэрэг сөрөг үр дагавар тосгоны хүмүүст илэрдэг байна.
URL: