63 оюутан авлигын хэргээр шүүгдэж байна

13320_164Эрүүгийн хуулийн 268, 269, 270 зүйл анги буюу авилгал хээл хахууль бусдад өгөх, зуучлах, авах гэсэн зүйл ангиудаар Хүмүүнлэгийн ухааны дээд сургуулийн 63 оюутан хэрэгт холбогджээ. Энэ хэргийг хоёр жилийн өмнөөс шалгаж эхэлсэн бөгөөд өдий хүртэл мөрдөн байцаалтад байгаа аж. Хэрэг саяхан шүүхэд шилжсэн байна. Өчигдөр тус хэргийн анхан шатны шүүх хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлсэн ч өмгөөлөгч, холбогдогчдийн ирц хүрээгүй гэсэн шалтгаанаар ирэх сарын 23-ныг хүртэл хойшилсон юм.

Энэ хэрэг 36 өмгөөлөгч, 70-аад шүүгдэгчидтэй. Дээрээс нь тэдний ар гэрийнхэн гээд 200-300 хүний багтаамжтай заал танхим шаардлагатай болж байгаа юм билээ.

Монгол Улсын түүхэнд маш олон шүүгдэгчидтэй, шүүгчтэй, залуу үеийг бөөнөөр нь яллаж байгаа шүүх хурал болж буй юм. Тэдэнд сургууль төгсөхийн тулд дүнгээ засуулсан, энэ үедээ авилгал, хээл хахууль өгсөн байж магадгүй гэх үндэслэлээр хэрэг  үүсгэсэн аж. Зарим шүүгдэгч нарын тухайд 268.2-оор эрүүгийн хэрэг үүсчихсэн байгаа юм билээ. Энэ нь маш хүнд. 5-8 жилийн хорих ялтай аж.


URL:

Сэтгэгдэл бичих