Зочид буудлуудад шалгалт хийжээ

b7f53ff428e8fd42originalНийслэлийн хамгийн их хүн амтай нутаг дэвсгэр болох Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй зочид буудлуудад өнгөрсөн амралтын өдрүүдээр  дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1, 2 дугаар хэлтсийн алба хаагчид хамтран шалгалт явуулжээ.

Уг шалгалтаар Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн 120 орчим зочид буудал, дэн буудал үйл ажиллагаа явуулдагаас иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу нэр бүхий 16 зочид буудал, дэн буудлын үйл ажиллагаанд шалгалт хийж, Ачитсун ХХК-ийн “Харз”, Асгат сервис ХХК-ийн “Залуус”, “Цээнэ” зэрэг дэн буудлын үйл ажиллагааг  түр хугацаагаар зогсоон, улсын байцаагчийн акт тавьсан байна.

Мөн тус шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар таван газарт 32 заалт бүхий улсын байцаагчийн хугацаатай албан шаардлага, хоёр аж ахуйн нэгжид нийт 676 мянган төгрөг,дөрвөн иргэнд 434мянган төгрөг, нийт 1.110 мянган төгрөгийн шийтгэврийн арга хэмжээ авч ажиллажээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих