Одоо больё! Хийх ажил маш их байна

14d4a1adeb1b4426originalӨнгөрч буй сар нэлээд дуулиан тарьсан үйл явдлуудаар өрнөсөн сар болж өнгөрлөө. Тухайлбал, Хуульзүйн сайд Х.Тэмүүжинтэй дотно харьцаатай байсан гэдгээ түүний нялх амраг гэгдээд байсан Г.Сарангэрэл олонд зарласан. Тэрбээр хорих 461 дүгээр ангид дөрвөн сар хоригдсоны эцэст батлан даалтанд гарсан. Энэ өдрөө 2-р суваг телевизийн  “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцсон юм.

“Сайн ах гэж боддог байсан” ч өөрийг нь хулгайч, хар тамхичин болгоод  танихгүй хэмээн мэдэгдсэнд охин гомдолтой байгаа гэх. Тиймээс  ч нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж, өөрийг нь хамгаалалтанд авахыг хүсэн Х.Тэмүүжинтэй 2 жил гаруй хугацаанд уулзаж учирсан гэдгээ хэлсэн. Ийн  олонд зарлахын гол шалтгаан нь мэдээж Тэмүүжингээс болсон.

Харин сайд  уг нэвтрүүлгийн хариуд  “Ам нээвэл”  ярилцлаганд  орж “энэ бүхний ард захилгат нэтирүүлэг хийж хүний тархи угаадаг хүн л байгаа. Өөр хэн байдаг юм. Тэр хүмүүстэй би тооцоогоо бодно” хэмээсэн.

Энэ хэргийн хамгийн дуулиантай нь Г.Сарангэрэл 17-настай байхдаа Тэмүүжин сайдтай амрагын харьцаанд орсон нь… Хууль шинэчлэлийн байгууллагын тэргүүлэгч хүн олон хүмүүсийн тэмцэлтэй тулгарч “шинэчлэл” хийж буй сайд нь насанд хүрээгүй охиныг садар самуун явдалд татсан хэрэг болж таарлаа.

Эл асуудлыг ингээд зогсооё одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр хангалттай тархаж буй харин хууль хяналтын байгууллага нь шалгаад эцэслэн шийдэх биз ээ. Нэг сайдыг суудлаас нь огцруулах гэж яаж улайрч болдогийн тод жишээ болсон хэрэг.

Мөн дараагийн дуулианы эзэн бол УИХ-ын гишүүн “Женко” Х.Баттулга. “Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийг бүтээн олон нийтэд цацсан. “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээд зарим нэмэлт оруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтсон. Анхнаасаа төмөр замын асуудлыг тэрбээр дэмжээгүй. Энэ талаараа “Монгол улсын Засгийн газраас 100 жилийн түүхэндээ байгаагүй гутамшигт шийдвэр гаргажээ…” хэмээн жиргэж байсан удаатай.

Дээрх нэвтрүүлгийг үзсэн хүн бүр уур бухимдлаар хүлээн авсан. Харин нийгэмд ихээхэн шуугиан тариад эхэлмэгц түүнийг Ерөнхийлөгч дуудан уулзаж камерын өмнө, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болох телевизээр шууд дамжуулан загнасан. Харин Х.Баттулга камерын өмнө, ард түмний өмнө ерөнхийлөгчийн өөдөөс юу ч хэлээгүй. Тэрбээр нэгт ёс зүй, хоёрт бүхэл бүтэн улсынхаа захирагч хүний өөдөөс олны нүдэн дээр үг хэлж болохгүй гэдгийг сайтар мэдэх хүн.

Уулзалтын дараа  Х.Баттулга “Хөршөө мууллаа л гэх юм … Түүхээ л ярьсандаа уг нь… Түүхээ мартах уу? хэмээн жиргэсэн юм.

Хамгийн хачин нь дээрх хоёр дуулианыг өдөөгч эзнээр нэг хүн тодроод байгаа нь сонин. Х.Тэмүүжин “Тэр охиныг би буруутгахгүй ээ. Түүний хувь заяа нэг хүний гарт байна. Уул нь хуулийн гарт байх ёстой байсан юм. Харин энэ шинэчлэл хийгдэх гэж байхад над руу зохиол бичээд шидэж байгаа зохион байгуулалттай хэрэг. Манайд захиалгатай нэвтрүүлэг хийдэг хүн нэг л бий Х.Баттулга” гэсэн.

Х.Баттулга эл хэрэгтэй холбоотой болчихоод буйг хуулийн байгуулага нь шийдэх асуудал. Одоо больё! энэ асуудлыг орхиод эдийн засгаа аврах ажлаа хийж ард иргэдийн амьдралыг өөд нь татах, улс орноо хөгжүүлэх асуудал, хэлэлцэх ёстой хуулиа цэгцлэн батлая!

УИХ-ын гишүүд нь тэр, ард түмэн нь ч тэр аливаа асуудлыг улс төржүүлж хүн хүн рүү дайрч үсчихээ больё.

Х.Даваа

Эх сурвалж: www.dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих