Дорнод нутаг баг хагас шигшээ оролцох эрхээ олж авлаа

Аймгуудын хөл бөмбөгийн цомын төлөөх тэмцээн гурав дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай “Дорнод нутаг” баг хоёр хожил, нэг хожигдолтойгоор эхний зооноосоо хоёроор гарч ирсэн. Харин өнөөдөр өглөө Дорноговь аймгийн шигшээ багтай тоглож үндсэн 90 минутын турш хоёр баг аль аль нь бөмбөг оруулалгүй ширүүн өрсөлдлөө. Тоглолтын цаг дуусахад онооны харьцаа 0:0 –ээр тэнцсэн тул феналын цохилт хийлгэсэн. Манай шигшээ тамирчид 5:4 харьцаатайгаар бөмбөг оруулж гурав дахь хожлоо аван хагас шигшээд орох эрхээ 2-р байраар олж авсан юм.

Одоо 14 цагаас 1-р байрны төлөө ахин Ховд аймгийн шигшээ багтай тоглох ба эндээс хожсон тохиолдолд хагас шигшээд амжилт үзүүлэх боломж илүү нэмэгдэх юм.

С.ГЭГЭЭН

Дорнод нутаг баг эхний шатны тэмцээний аварга боллоо

14 цагаас эхэлсэн аймгуудын аваргын нэгдүгээр шатны тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Аваргын төлөө “Дорнод нутаг” баг Ховд аймгийн шигшээ багтай дахин учираа тааран үндсэн 90 минутыг 1:1 харьцаатайгаар дуусгасан. Ингээд феналын цохилт хийж 5:3 харьцаатай бөмбөг оруулж Дорнодын хөвгүүд 2:1-ээр хожлоо. Тэд зооны тоглолтонд оноолт тааран тоглож Ховд аймгийн шигшээ хожиж зооноосоо нэгээр гарч байсан. Харин эхний шатны аваргын төлөө ахин оноолтоор тоглож 1-р байрт “Дорнод нутаг” баг шалгарч эхний шатны аваргын эзэд болсон. Удаах байрыг Ховд аймгийн шигшээ эзэлж, Дорноговь аймгийн шигшээ 3-р байрт шалгарлаа.

Нар тоссон Дорнод нутгийн хөвгүүд энэ удаагийн тэмцээнд бэлтгэл сайтай байгаа нь миний нутгийн залуусын сэтгэл зүрхний хүч хэмээн баяртай байлаа.

19-ний өдрөөс хагас шигшээ тоглолт эхлэх бөгөөд нийт найман баг хоёр зоонд хуваагдан мөн тойргоор тоглоно. Өнөөдөр хийсэн сугалаагаар манай “Дорнод нутаг” шигшээ баг зоондоо Ховд, Баянхонгор, Дарханы багуудтай оноолт таарч, Ховд аймгийн шигшээ багтай гурав дахь удаагаа оноолт тааран тоглохоор боллоо. Тэдний дунд ширүүн өрсөлдөөн үүсэх нь ойлгомжтой юм.

С.ГЭГЭЭН


URL:

Сэтгэгдэл бичих