ДОНШУУР ХУЖААГ ӨМӨӨРӨН ОТОРЧИНГ ХЭЭР ЗОДЖЭЭ

оторчин_Бусдын гар хөл болсонд орвол бор овоохойдоо боож үхсэн минь дээр гэх үндсэрхэг үзэлтнүүд дуусчих арай болоогүй байна. Өнөөдөр хужаа нарын гар хөл бологсод эх орны минь өнцөг булан бүрт бий болжээ. Үүний балгаар малчид эрх чөлөөтэй нааш цааш оторлон нүүж ч чадахаа болиод байгааг анхаарч, хайхран арга хэмжээ авдаг хүн ч гэж бараг байхгүйтэй адил болсон аж. Бор зүрхээрээ л ханцуй шамлан харийнхантай нударга зөрүүлэхээс өөр замгүй. Харин үүнийг нь зөвшөөрч болгоодог хуультай болчихоосой. Монгол оронд хужаа малчид олширч байна. Хэн оруулж ирж, хэн малжуулаад байна вэ. Мэдээж бид өөрсдөө. Гэтэл хөдөө мал маллах гэсэн ажилгүйчүүд хөдөө хотоор нэг байдаг. Одоо байтлаа хужаа нарыг өмөөрөн, үндэс нэгтнээ зоддог, бусдын гар хөл бологчид ч олширч буй хачирхалтай юм.

Отор нүүдэл хийж явсан Очирбатын газар сайн мэдэхгүйгээсээ болж хоёр ч хоног малаа усалж чадалгүй явсны эцэст нэгэн худагтай газар ирж хүн, малын сэтгэл түр боловч амсхийн байх үеэр, бөг бөг шогшсон нэгэн морьтон хүрч ирэн зөвшөөрөлгүй мал усаллаа гэж монголоор муухан ярих аядсан байна. Энэ новш чинь хаанаас, хаана ирчихээд байгаагаа мэдэхгүй байгаа юм байхдаа. Морь уначихсан мал хариулан худаг ус харамлаж яваа хужааг хараагүй юм байна гэж эгдүү нь хүрсэн Очирбат олон юм яриад байлгүй далд ор гэж тэр хужаад “салаавч” өгөөд явуулсан аж.
Малаа нэг сайн услаж авсан Очирбат  цааш отроо үргэлжлүүлэхээр замдаа гарчээ.

Энд нэг зүйлийг онцолж хэлэх хэрэгтэй юм. Хууль бусаар малжин аж төрж буй, монгол эзний бамбайтай хужаа нар аймгуудын хилийн заагаар явдаг юм байна. Аль ч аймгийнх нь биш болохоор хүн тоохгүй. Очирбат үүнийг зодуулсныхаа дараахан л ойлгосон аж. Айлын худгаас малаа усалж аваад хөдөлсөн тэд арваад км гаруй газар явж байтал араас нь хоёр морьтой халамцуу залуу хүрч иржээ. Тэд Очирбатын морины өмнүүр хөндөлсөн зогсож,
-  За, аархуу эр хаанаасаа хаа хүрч явна даа?
- Хойшоо отор хийж л явна.
-  Наад хэдэн арьс ширээ хэл амгүйхэн услаад явж болсонгүй юу. Ямар хүнд “салаавч” өгдөг юм бэ. Их амттай байна гэсэн гэж тохуурхахад Очирбатын дургүй хүрч,
-  Би та нарт “салаавч” өгөөгүй байх. Харин хэл ам нь мэдэгдэхгүй хужаад бол салаавч өгсөн. Салаавч өгөхөд ч багадмаар байсан гээд хэлээд орхитол,
- Хужаа хүн биш юм уу гэнгээ шууд л дальчиганаж байсан эрийн , хажуугийн залуу Очирбатыг үг хэлж амжаагүй байхад тархин дундуур нь татаад авчээ.

Энэ үед мөнөөх далдгарч мөн ташуураараа татаад авахад Очирбатын толгой эргэн мориноосоо унасан байна. Үүнийг харсан эхнэр нь ямар балиар хүмүүс вэ. Гэмгүй хүнийг аллаа гэсээр гүйн очиход,
-  Гичий минь зайл гээд хэвлий тус газар нь өшиглөн унагасан аж.
Хужаа нарын сархдад халсан хоёр Очирбатыг унаад босож чадахгүй байхад нь элэг бөөр, хавирга сүвээ рүү нь өшигчиж байжээ. Энэ үеэр тэдний хажуугаар явж байсан машин ирэхэд мөнөөх хоёр морьтон уул руу зугтаан одсон байна.

Машинтай хүмүүс ирж юу болсныг нь сонирхоход Очирбат болон эхнэр нь болсон бүхнийг ярьсан аж. Дөрвөн сайхан залуу явсан бөгөөд,
-  Ах эгч минь энэ хавьдаа хоногло. Бид тэр хужаа болон гар хөл болсон этгээдүүдийг нэг сайн хашраагаад өгье гэж эм тан өгөөд явцгаажээ. Нэг хоногийн дараа тэд эргэж ирээд ийн ярьсан байна.
-  Тэр хоёр залуу чинь хотын хүмүүс аж. Худаг харамладаг хужаа нь хайгуул хийж буй хужаа нарын малчин гэнэ. Говь-Алтайнх ч биш, Баянхонгорынх ч биш юм байна. Болсон явдлын талаар хэлэхэд тэдэнд арга хэмжээ авна энэ тэр гэж л байна. Тэд ёстой арга хэмжээ авч харагдаач гэсэн аж.
Монгол нутагт минь эзэн гэж байна уу. Арай харийнхны колони болчихсон юм биш байгаа даа гэх бодол өөрийн эрхгүй төрж байна. Орон нутагт дур зоргоороо олборлолт хийж буй харийнхны гар хөл нь болсон хүмүүст маргааш гэж нэг өдөр бий шүү гэдгийг сануулмаар байна гэж Очирбат хэлж байлаа.

Тиймээ, бидэнд маргааш гэж бий. Нүгэлтнүүдийг шүүх ч өдөр бий. Ер нь аймаг сумуудын удирдлагууд, нутаг орныхоо хил орчмоор шалгалт хиймээр санагдана. Тэгэх тэгэхдээ хамтарсан шалгалт. Нэг нэгээрээ хийвэл булхайтнууд, шалгалт хийгээгүй газрын хүмүүс болж зүсээ хувиргах нь энүүхэнд. Одоогийн байдлаар бол орон нутагт тайван амгалан амьдрах нөхцөл үндсэндээ алдагдаад байна. Асуудлыг хойш тавих бус, дор нь шийдэж баймаар байна гэдгийг хэлэх юун.

 

М.Анхбаяр

АЛАГ ХОРВОО


URL:

Нэр: зочин Огноо: 9 December 2015

энэ хужаа нарыг бүгдийг нь гарга. өмнөх төр засаг хоёр ч удаа гаргаж байсан гэж ярьдаг. одоогийн засгийн газар юу бодож байдаг юм бол доо. гадны хятад хүнийг өмөөрч отор хийж яваа монгол иргэнээ зодож байдаг хүн бол өөрөө хятадын ирлийз хүн байх даа. тэр хятадуудтай нь цуг Монголоос гарга??????????

Нэр: шартай Эр Огноо: 8 November 2016

Монгол Нутаг орондоо өмхий хужаад дээрэлхүүлж, гар хөл болж байгаа залууст нь зодуулах ч гэж дээ. Иймэрхүү урвагч новшнуудыг дошныхоо атамануудыг дагуулж очиж байгаад хужаатай нь хамт цустай нь холих хэрэгтэй шд.
Хотын залуус хөдөө салхинд гарах гэхээр аймаг сум болгонд л далжигнасан атаманууд морьтойгоо ирээд онгирцгоогоод байдаг тэр атаманууд нь хайччихсан юм бэ? Яагаад өмхий хужаа нарыг хашраагаад Монголд гишгэх газаргүй болтол нь дарамтлахгүй юугаа хийгээд байгаа юм бэ?

Сэтгэгдэл бичих