Хилийн чанадад 158 иргэн гэмт хэрэгт холбогджээ

527-1404096319indexМанай улсын 153 иргэн эхний хагас жилийн байдлаар хилийн чанадад гэмт хэрэг зөрчилд холбогджээ. Энэ тухай мэдээллийг хилийн чанад дахь дипломат төлөөлөгчийн газруудаас ГХЯ-ны Консулын газарт ирүүлсэн байна. Эдгээр иргэний 87 нь хулгай, 22 нь хил гаалийн журам зөрчин, хориотой бараа нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон байна.

Мөн оршин суух журам зөрчсөн 14, биеэ үнэлсэн найм, танхайрсан 13, замын хөдөлгөөний журам зөрчсөн долоо, хүчингийн хэрэг долоон иргэн үйлдсэн аж. Харин хүний амь нас хохироосон, хар тамхи биедээ авч явсан хэргээр тус бүр нэг хүнийг саатуулан шалгаж байгаа юм байна.

Тэдний 99 нь БНХАУ-д, 21 нь БНСУ-д, зургаа нь Хонконгод шалгагдаж байгаа аж. Турк улсад зургаа, АНУ-д 11, ОХУ-д тав, БНЧУ-д гурав, Польшид хоёр, Сингапурт гурав, Австри, Унгарт тус бүр нэг иргэн шалгагдаж байгаа тухай ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Б.Дэлгэр

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих