Танд ашигтай зөвлөгөө
-Хивсэн дээр хөө унагачихвал давс цацаж байлгаж байгаад цагийн дараа сойзоор цэвэрлэнэ.
-Гөлгөр хувин сав, хутганы зэвийг түүхий төмсөөр арчсаны дараа элсээр зүлгэнэ. Төмсөө элсэнд дүрээд ч арчиж болно.
-Цагаан эдлэлд суусан толбыг гэрэл зургийн 2-р хор, бүлээн усны хольцонд материалаа хийж дэвтээгээд дараа нь усаар угааж цэвэрлэнэ.
-Шинэ туфлийн хатуу зуузайг спиртээр арчих юм уу лаа, норгосон савангаар арчвал өсгий холгодоггүй.
-Халуун талхны зөөлөн хэсгээр дөнгөж дуссан тосон толбыг арилгана.
-Ямар ч ноосон эдлэлийг талхны захаар цэвэрлэж болно.
-Хуруу гарын ороор харлаж цоохор болсон будагтай мод, харласан зэс, металл сав суулгыг түүхий төмсөөр арчиж өнгө оруулна.
URL: