“Цэвэр агаар сан”-гийн Хулан суллагдлаа
“Цэвэр агаар сан”-гийн захирал асан Н.Хүрэлсүх нарын хэргийг Нийслэлийн шүүхэд хэлэлцэж, нягтлан М.Хулангийн ялыг хоёр жилийн хугагаацаар хойшлуулсан. Учир нь М.Хулан жирэмсэн учраас ийнхүү сольж, М.Хулан суллагдсан байна. Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж төсвийн мөнгийг шамшигдуулсан анхан шатны шүүхээс оноосон 5-8 жилийн ялыг оноосон байдаг.
Хэргийг сануулбал, “Цэвэр агаар сан”-гийн хөрөнгөөс 2012 онд 116.000.000 төгрөгийг сургалт зохион байгуулах нэрээр “Хорчихуйн булаг” ХХК-ийн дансаар, 21.440.000 төгрөгийг ажлын хөлс нэрээр “Орхон сайхан булаг” ХХК-ийн дансаар, 1.454.079.500 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Тара” ХХК-ийн дансаар, 100 000 000 төгрөгийг зар сурталчилгаа нэрээр “ДЗТМ“ ХХК-ийн дансаар, 2011 онд 240 000 000 төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэрээр “Шар голын дулаан” ХХК-ийн дансаар гаргаж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, 1 931 519 500 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирлыг улсад учруулсан байна.
URL: