Даварсан хятадуудад хэзээ хариуцлага тооцох вэ

zuragСүхбаатар дүүргийн IX хорооны нутаг, “Дөлгөөн нуур”-ын ард байрлах 62 дугаар байрны гуравдугаар давхрын 78 тоотод нэгэн хятад эр өдөр гадаа тоглож байгаа хүүхдүүд болон охид, хүүхнүүдийн зургийг нууцаар аваад байна гэсэн мэдээлэл өнгөрсөн долоон хоногт цахим хуудаснаа гарч байсан билээ. Харин тус дүүргийн 62 дугаар байрны орчмын оршин суугчид бидэнд гомдол ирүүлсэн юм.

Тэд “Энэ байранд олон хятад иргэн амьдардаг бөгөөд чухам ямар ажил эрхэлдэг юу хийж байгаа нь маш нууцлаг. Түүнчлэн хятадуудыг ажаад байхад бусдыг тагнасан, нуугдсан байдал нь өөрийн эрхгүй айдас төрүүлж байна. Урьд өмнө охид хүүхдүүдийн зургийг авч байгаад баригдсан. Гэтэл холбогдох байгууллагаас арга хэмжээ аваагүй л байна. Ийм олноороо нэг дор суурьшчихаад юу хийж эрхэлж байгаа нь мэдэгдэхгүй нууцаар зураг авна гэдэг хэнд ч сэжиг төрүүлэхээс гадна маш аюултай. Бид холбогдох газар нь арга хэмжээ авдаггүй юм бол иргэдийнхээ хүчээр хятадуудад шалгалт хийнэ. Энэ байрны хятадууд арай дэндүү даварч байна” хэмээсэн юм.

Түүнчлэн иргэдийн ярьж байгаагаар тус дүүргийн Цагдаагийн хэлтэс үүнд анхаарал хандуулахгүй байгаа тухай ч гомдол мэдүүлсэн юм. Уг нь манайд эх орон, ард түмэн гэсэн Төрийн бус байгууллагууд байдаг ч тус 62 дугаар байрны тухайд нэг ч үг дуугарахгүй л байна. Төрийн ордон руу халдаж улстөржиж байхаар уг нь энэ мэт зүйлтэй тэмцэж байх ёстой сон. Харин мэдээлэл сөхвөл тус байрны хоёрдугаар орцны 78 тоотод Хятад Улсын иргэн 58 настай Ян Гуан Ли, 27 настай Гү Хай Боа, 57 настай Лью Зон Ю нар амьдардаг аж. Дээрх нэр бүхий хятад иргэд энэ оны тавдугаар сараас эхлэн тус тоотод амьдарч байгаа бөгөөд манай улсад ирэх оны 12 дугаар сар хүртэл ажиллах гэрээтэй ирсэн байна. Гэхдээ эдгээр хятадууд хэдийгээр аль нэгэн компанийн нэр дээр ажиллах гэрээгээр ирдэг ч цаад агуулга нь өөр байдгийг ганцхан энэ жишээ баталж байна. Учир нь дээрх хятадууд манай барилга угсралтын нэгэн компанитай гэрээ хийж орж ирсэн ч тус компанидаа огт ажиллагаагүй гэдгийг тус байрны оршин суугчид ярьсан юм.

 А.Гал

URL:

Сэтгэгдэл бичих