Алдарт хөтлөгч гаж эр байсныг тогтоожээ

uls_53b0c196d6005_1Дэлхийд нэр алдраа түгээсэн БиБиСи телевизийн хөтлөгч агсан Жимми Савильтэй холбогдох дуулиант мэдээлэл байна. Албаныхан 1970-80-аад онд жинхэнэ од болж байсан түүнийг бэлгийн гаж зуршилтай бөгөөд нас барсан хүний цогцосоор хүслээ хангадаг байсан тухай мэдээллээ. Их Британийн төрийн мэдлийн Үндэсний эрүүл мэндийн албаны мэдээлж буйгаар Ж.Савиль нь 5-75 насны хүмүүсийг хүчирхийлдэг байсан нь тогтоогджээ.
Нэг л жишээ дурдахад төв Английн Лийдс дахь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өсвөр насны охиныг хүчирхийлэхээр оролдож, хөхийг нь илж байхад нь эмнэлгийг ажилтнууд барьж байсан гэнэ. Мөн эмнэлгийн цогцос хадгалах газарт нас барагсдын биеэр зугаацаж байсныг харсан гэрчүүд цагдаагийнханд мэдээлснийг тэд ил болгожээ. Цагдаагийнхан талийгаачийн энэ мэт зүй бус хэргийг баталж чадахгүй ч гэрчүүдийн өгсөн мэдүүлэг хангалттай гэж үзэж буй аж.
Эл мэдээлэл гарсны дараа Их Британийн Эрүүл мэндийн яамны сайд Жереми Хант талийгаач хөтлөгчийн зүй бус үйлдлийн хохирогчид болон тэдний ар гэрийнхнээс уучлалт гуйжээ. Ж.Савиль нь амьд ахуй цагтаа тод гялалзсан очир эрдэнэ шиг хүн байсан боловч далд амьдрал нь дэндүү жигшмээр байсныг хожим мэдсэндээ харамсч байна гэж Ж.Хант үргэлжлүүлэн мэдэгдсэн юм.

Телевиз, радиогийн алдартай хөтлөгч байсан тэрээр 2011 онд 84 насандаа таалал төгсчээ. Ямартай ч түүнд холбогдох хэргийг өнгөрсөн жилээс эрчимтэй мөрдөж эхэлсэн бөгөөд цагдаагийнхны олж тогтоосноор эмнэлэг, эрүүл мэндийн газруудаас гадна сургууль боловсролын байгууллага төдийгүй БиБиСи телевизэд олон тооны хохирогч байдгийг тогтоосон байна. Дээр дурдсан Лийдс эмнэлэг нь Европын хамгийн том анагаах ухааны сургалтын бааз болдог бөгөөд 15000 гаруй ажилтан, 1.5 сая өвчтөн хүлээн авдаг нүсэр байгууллага аж.
Ж.Савилийн хувьд нэр нөлөөгөө ашиглан эмнэлэгт хандив өргөж, сайн дураараа үйл ажиллагаанд нь оролцох журмаар эмнэлгийн бүхий л цэгт чөлөөтэй нэвтрэх эрх олж авснаар зүй бус хүслээ гүйцэлдүүлэх боломжийг бий болгосон аж. Одоогийн байдлаар түүний хохирогч болсон гэх 60 гаруй хүн байгаа аж.

uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих