52 хоногт эдийн засагт юу болов
Засгийн газраас баталсан эдийн засгийг эрчимжүүлэх “ЭЗЭН-100” хөтөлбөр эхэлснээс хойш өнөөдөртэй 52 хонож байна.
Уг хөтөлбөрийг өнгөрсөн тавдугаар сарын 8-нд баталж байсан билээ.
Тэгвэл энэ тавь гаруй хоногт Засгийн газраас 29 хуулийн төслийн тогтоолыг өргөн мэдүүлснээс есийг нь баталжээ.
Эдийн засгийг эрчимжүүлэх гэх нэрийн дор улс орны эрх ашигт халгаатай хуулийн төсөл батлах гэж байна хэмээн иргэд ихээхэн шүүмжлээд байгаа. Тухайлбал, Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Өнгөрсөн тавь хоногт баталсан есөн хуулийн төслөөс өөр эдийн засгийг эрчимжүүлж, сэргээх талд ямар ажил хийв.
Гадаад, дотоод олон хүчин зүйлээс болж хямарсан эдийн засагт ирэх ёстой дохио, “үр дүн” гарсан энэ 52 хоногийн нэг онцлог байв.
Тухайлбал, энэ хугацаанд “Оюутолгой” 300 ажилтнаа цомхотгож, “АПУ”, “МАК”, “MCS” зэрэг үндэсний томоохон компаниуд ажилчдынхаа цалинг танаж, хассан бол хэдхэн хоногийн өмнө “Атар” талхын үнэ 50-100 төгрөгөөр нэмэгдэж, 1000 төгрөг болов.
Засгийн газар ирэх наймдугаар сард 100 хоногт хийсэн ажлаа дүгнэнэ.
Хэрэв ямар нэг байдлаар эерэг дүр гараагүй бол олонх Засгийн газарт хариуцлага тооцох болно хэмээн АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хариуцлагатайгаар мэдэгдэж байсныг энд сануулах нь зүйтэй болов уу.
С.ДУУЛИМ
gereg.mn
URL: