Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Баттулга болон “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэгийн хамт олонд талархал илэрхийлэх тухай
Монгол улсын хууль тогтоох дээд байгууллага болох УИХ болон Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийг ард түмэндээ тайлбарладаггүй, иргэдийнхээ үг, санал бодлыг шинээр баталж буй хууль тогтоомж, шийдвэртээ оруулдаггүй цаг үе бий болсон мэт. Хууль тогтоох дээд байгууллага ямарваа нэг хууль батлахдаа болон бодлогын асуудлын зөвхөн эерэг талыг ард иргэддээ суртчилдаг, түүний улмаас иргэд мэдээлэл муу, ойлголтгүй байдаг гэж үздэг билээ. Бидний уулзсан, ярилцсан иргэд ч мөн үүнийг батлан хэлдэг.
Монгол улсын хөгжил цэцэглэлтийн түүхэн үе энэ цаг үед өнгөрч байна. Бид үйлдвэржилтийг хөгжүүлж, ашигтай уул уурхайг эрхлэн ард нийтээрээ амгалан тайван амьдрах, үнийн хөөрөгдөлд баригдсан ядууралтай улс бус баян чинээлэг улс орон болон хөгжих боломж бололцоо зөвхөн хөдөө аж, ахуй болон уул уурхайгаа ашигтай эргэлтэнд оруулснаар бий болох боломжтой гэж үзэж байна. Түүхэн энэ цаг үед “Зуун чухал сэдэв” хэмээх нэвтрүүлэгийг хийн ард түмэнд хүргэсэн явдлыг улс төрийн өдөөн хатгалаг, эрх ашгийн дайн, иргэд залуусын тархи угаалт гэхээсээ илүүтэй Монгол залуучууд хаана явна? Мэдээ мэдээллээс хэр алслагдаж байна? Улс орны амин чухал асуудалд иргэд, сонгогчдын санал хэр чухал? зэрэг олон асуултанд хариулах боломжыг олгосон гэж үзэж байна. Мөн энэ нэвтрүүлэгийг үзсэнээрээ олон мянган залуус улс орныхоо ирээдүйд санаа чилээж, төрөөс баримтлах бодлого шийдвэрүүдийг эргэцүүлэн бодож, өөр хоорондоо улс орныхоо эрх ашгийн асуудлыг ярилцан хэлэлцэж байгаа гэдэгт итгэлтэй байна.
Иймийн учир тус нэвтрүүлгийн санаачлагч УИХ-ын гишүүн Х.Баттулга болон нэвтрүүлэгийн хамт олонд талархал илэрхийлж, тус нэвтрүүлэгийг үзсэн иргэд олноосоо өдөөн хатгалаг, улс төрийн эрх ашиг гэхээсээ илүүтэй улс төрийн бодлого шийдвэр нь ард түмний хойшдын хувь заяанд хэрхэн нөлөөлж болох талаар тунгааж бодож, улс орны хөгжлийн эрх ашгийн асуудал дээр үзэл бодлоо нэгтгэн харна уу? хэмээн хүсэж байна.
Өчигдөргүй өнөөдөр байхгүйтэй адил өнөөдөргүй маргааш гэж байхгүй билээ.
Монгол улсын иргэн …
URL: