Наадмын талбайг барааны зах болгохгүй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн орчин тойронд жижиглэнгийн худалдаа явуулагчдад нэлээд өндөр шаардлага тавих нь.
Энэ жил зөвхөн нийтийн хоолны үйлчилгээ эрхлэх 500-600 аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор болсон байна.
Өмнөх жилүүдэд хүнснээс гадна шүхэр, нүдний шил, бэлэг дурсгалын зэрэг барааны худалдаанд зөвшөөрөл олгож байсан нь эмх замбараагүй байдал үүсгэж, худалдаачдаар дүүрэхэд хүргэдэг байсан юм.
Тиймээс энэ жил зөвшөөрөлгүй бараа, хувцас зарсан тохиолдолд хатуу арга хэмжээ авахаа зохион байгуулагчид анхааруулж байна. Дашрамд дурьдахад энэ жилийн баяр наадамд 1.3 тэрбум төгрөг зарцуулахаар батлуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих