Х.Баттулга, Х.Тэмүүжин нарын хэн нь ялах вэ?
Харин энэхүү хэргийг зохион байгуулагч нь “Женко” Баттулга гэдгийг тэрбээр саяхан олон нийтэд ил тод зарлаж “Нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцана” гэдгээ хэлсэн нь байдал дээд цэгтээ хүрснийг илтгэнэ. Ингэснээр Х.Тэмүүжинг сайдынх нь сэнтийгээс мултлах гэж оролдсон Х.Баттулгын сценари талаар болов.
Нөгөөтэйгүүр, Х.Тэмүүжинг Ерөнхийлөгчөөс аваад намынх нь нөхөд Засгийн газрын гишүүн хэвээр үлдээсэн нь “Женко”-гийн дургүйг хүргэж, арга буюу шударга нэгний дүр эсгэн “давхар дээл”-ээ тайлж эсэргүүцлээ илэрхийлэв. Намынхаа эсрэг чиглэсэн энэхүү үйлдэл нь Х.Баттулгыг ганцаардахад хүргэж, улмаар тэрбээр “100 чухал сэдэв” хэмээх улс төржсөн нэвтрүүлгийг захиалан хийлгэсний хариуд Ерөнхийлөгчид дуудагдаж 30 минут загнуулав.
Чингээд түүний ханд дарагдахгүй нь тодорхой. Угаас ясны тамирчин тэрбээр ямар ч хамаагүй үнээр Х.Тэмүүжинг хорлож, хариугаа авах шинэ арга сэдэж байж ч болох юм. Харин хэн нь хэн бэ гэдгийг удахгүй харуулна гэдгийг Хуульзүйн сайд зүгээр нэг уурандаа хэлээгүй нь лавтай. Түүний гарт Монголын цагдаа байгаа гэх боловч ЦЕГ-ын дарга Б.Билэгт нь мөн л МоАХ-ын партизануудын нэг, “Женко”-гийн баруун гар. Тиймээс “Женко” Х.Тэмүүжингийн зүгээс сүртэй дарамт ирэхгүй гэж үзэж байгаа аж.
Юутай ч хуульч Х.Тэмүүжин өөрийнх нь нэр хүндийг унагахын төлөө бүхэл бүтэн төлөвлөгөөт операци явуулсны хариуг барихаа зарлав. Тиймээс “Женко” хуулиас гадуур ямар нэг үйлдэл хийсэн бол үүн дээр нь вальс эргэхээ ч тэр мартахгүй. Ингэхэд Х.Тэмүүжин, Х.Баттулга нарын хэн нь ялах бол? Хэнийх нь зөв бэ?
URL: