“Пураам” үйл ажиллагаагаа зогсоожээ

“Нутаг чөлөөлөх аян”-д мордсон “Гал үндэстэн холбоо”-ныхон ажил хэрэг хэрхэн явагдаж буй талаараа өчигдөр “Гол нууруудын нэгдсэн хөдөлгөөн”-ийн байрандаа мэдээлэл хийлээ.
Тэд Сэлэнгэ аймгийн нутагт олборлолт явуулж байсан “Пураам” компанийн удирдлагуудад тулган шаардах бичиг хүргүүлсэн байна. Харин хариуд нь тус компанийн удирдах зөвлөлийн гишүүн Т.Мөнхбаатар “Гал үндэстэн холбооны “Нутаг чөлөөлөх аян”-г дэмжиж байна. Уурхайчид бид нутгийн ард иргэдийн хяналттай гол гольдролыг хэвийн болгож, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг ирэх наймдугаар сарын дотор гаргуулна. Дүгнэлт гартал үйл ажиллагаагаа зогсоож байна” гэжээ.
Харин “Сенттра гоулд” компани 3-4 хоногийн дотор хариу өгнө хэмээн мэдэгдсэн байна. Шарын голын уурхайд тулган шаардах бичиг өгсөн ч хариу өгөөгүй байгаа аж.

Б.Чимэг


URL:

Сэтгэгдэл бичих