Тамаас ирсэн эмгэн

9e1e267f32040c79bigАНУ-ын Калифорни мужид нэгэн жигтэй хэрэг боллоо. Ральф, Марселла Бракамонтэгийн гэр бүл 11, 4, 1 настай хүүхдүүдээ харуулахаар 64 настай Диана Стреттоныг асрагчаар ажилд авчээ. Лос Анжелосын Аплэнд дахь тансаг байранд амьдрангаа хүүхдүүдийг нь асрах ажилд очсон Д.Стреттон эмгэн арай л дэндүү гэмээр даварч ажлаа хийхээ больж, гэрт нь амь зууна гэжээ. Ажил олгогч тал нь эмгэнийг хэчнээн хөөж туусан ч дийлээгүй гэнэ. Эмгэн харин ч хөөх бүрт нь настай хүнийг алагчилж, гадуурхсан, дээрэлхсэн гэж шүүхэд өгнө гэж заналхийлэх болжээ.

Ингээд ажил олгогч тал орон нутгийн цагдаагийн газарт хандсан ч гэр бүлийн дотоод хэрэгт оролцохгүй гээд тоогоогүй байна. Бракамонтэгийнхэн одоо шүүхэд хандах гэж байгаа бөгөөд эмгэнийг нэн яаралтай нүүлгэхийг хүсч буй юм. Хатагтай Бракамонтэгийн мэдүүлж буйгаар эмгэн гэрээс нь огт гардаггүйн дээр ахуйн ажилд нь тусладаггүй. Зүгээр л идээд уугаад зурагт үзээд суугаад байдаг аж. Эцэстээ бүр хөргөгчнийхөө хаалгыг дугуйны цоожоор түгжиж хамгаалсан гэнэ. Учир нь байрны эзэд эмгэнийг үл бүтэх хүн учир хоолыг нь хордуулахаас айж буйгаа ярьсан байна. Калифорни мужийн хуульд зааснаар бусдын хөрөнгөд эзэн суухаар завдсан, хөндлөнгийн хүмүүсийн амьдралд хэт оролцож, дарамталсан тохиолдолд тухайн этгээдийг хүчээр нүүлгэн шилжүүлдэг журамтай аж.

Тобби

- See more at: http://world.time.mn/content/46922.shtml#sthash.rByB3QXy.dpuf


URL:

Сэтгэгдэл бичих