Хүчирхийлэгч нөхрөө хороосон цаазын ялтай эмэгтэйн хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Хятадын дээд шүүхээс нөхрийнхөө амийг хороосон  хэргээр цаазаар авах ял аваад байсан Ли Ян гэх эмэгтэйн ялыг хүчингүй болгож, хэргийг дахин авч хэлэлцэх шийдвэр гаргасан байна.Тэрбээр нөхрөө хөнөөсөн гэх үндэслэлээр 2010 оноос хойш  хоригдож байсан билээ.

Ли Ян нөхөртэйгээ 2009 онд гэрлэсэн бөгөөд  удалгүй нөхөр нь байнга зодож дарамталдаг төдийгүй тамхины ишээр нүүр болон биеийн хэсгүүдийг нь түлдэг болжээ.  Бүсгүй удаа дараа энэ талаар орон нутгийн цагдаагийн газарт мэдэгдсэн боловч авч хэлэлцээгүй байна.Түүний өмгөөлөгчийн мэдэгдсэнээр 2010 оны арван нэгдүгээр сард болсон маргааны үеэр нөхрийнхөө амийг бүрэлгэсэн гэжээ.

Бүсгүйн нөхөр болох Тан гэгч хэрэг гарах өдөр эхнэрээ буудаж, биеийг хэдэн хэсэг болгон хуваан хэмээн сүрдүүлж байсан гэнэ. Гэвч шүүхийн зүгээс түүнийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч мөн болохыг батлах хангалттай баримт байхгүй хэмээн үзэж 2011 онд цаазаар авах ял оноожээ.

Ян Ли аргагүй бие хамгаалалт байсан гэж үзэн Сычуань мужийн дээд шүүхэд хандсан боловч авч хэрэгсээгүй учир Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийг хамгаалах төрийн бус байгууллагад хандсанаар хэргийг дахин авч хэлэлцэхээр болжээ.

2007 оноос хойш Хятадын дээд шүүхээс залилан болон хүчингийн хэргээр цаазын ял авсан хоригдлуудын ялыг буцаах шийдвэр олонтаа гарч байсан хэдий ч хүн амины хэргээр яллагдсан иргэдийн цаазыг ялыг хэрэгсэхгүй болгож байсан тохиодол маш цөөхөн байдаг гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих