Элс ачсан том оврын машин суудлын автомашин дээр унаж хүн хавчуулагджээ

obeg11-600x3871

      2014.06.26-ний хоногийн хугацаанд объектын гал түймрийн 4, аврах ажиллагааны 2, мэдээлэлийн 1 дуудлагаар аврах анги, харъяа дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.

 

Объектын гал түймрийн тухайд :

 

Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, УСУГ-ын дээврээс утаа гараад байна гэсэн дуудлагыг 16:15 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад дээврийн хэсэгт цахилгааны утас шатаж байсныг аюулгүй болгосон.

 

Баянгол дүүргийн 17 дугаар хороо, Гантийн 24 дүгээр байранд үсчин гоо сайханы газраас утаа гараад байна гэсэн дуудлагыг 19:18 цагт өгснөөр Аврах гал унтраах 10 дугаар ангийн 1 дүгээр тасгийг гаргахад үс хатаагч аппарат шатаж байсныг аюулгүй болгосон.

 

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 41-ийн А гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 19:27 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 6х7 метрийн хэмжээтэй байшингийн хана, тааз, эд хогшил шатаж байсныг унтраасан.

 

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлэгийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 21:20 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргахад 4х8 метрийн хэмжээтэй тавиулангийн хойд талын агуулахын хана, тааз, эд зүйл шатаж байсныг унтраасан.

 

Зам тээврийн осол:

 

Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 23 дугаар гудамжинд зам дээр осол болж суудлын автомашин дээр элс ачсан ачааны машин унаж хүн хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 08:59 цагт өгснөөр Аврах шуурхай салбарын тасгийг гаргахад Соната-5 загварын суудлын автомашин дээр Хово загварын том оврын ачааны элс ачсан автомашин унаж, суудлын амтомашины жолооч 54 настай, эрэгтэй төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Холматро багаж, краныг ашиглан хөнгөн гэмтсэн жолоочийг гаргаж ЯТТ 103-ын эмчид шилжүүлэн өгсөн.

 

Завь эргүүлийхэн хүний амь аварчээ:

 

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Туулын задгайд голд машин урсаад хүн нь гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг 15:57 цагт ирүүлснээр туул голд завьт эргүүлээр ажиллаж байсан аврагчид хүрэлцэн очиход Тоёота Ланд круизер загварын авто машинтай 3 иргэн голоор гарах гэж байгаад голын дунд суусан, 2 иргэн машин дээрээ гарсан байсныг аварч авто машиныг татаж гаргасан байна.


URL:

Сэтгэгдэл бичих