Х.Баттулга:Ийм Ерөнхий сайдтай байснаас байгаагүй нь дээ
Саяхан давхар дээлээ тайлж, Н.Алтанхуягийн албат байхаа больсон УИХ-ын эрхэм гишүүн Х.Баттулга даргыгаа шүүмжлэх их ажилд ханцуйгаа шамлан оржээ.
Цахим ертөнцөд дагагчидынхаа тоогоор тэргүүлдэг экс сайд Н.Алтанхуяг Ерөнхий сайдын хятадын телевизэд өгсөн бичлэгийг “Н.Алтанхуягын балайтаж байгаа бичлэг! Дөнгөж сая хужаагаас салан тусгаарласан юм шиг…Монгол хэл соёл мөхсөн юм шиг… Хужаагийн салшгүй нэгэн хэсэг болсон юм шиг…хаашаа янзын ярилцлага хийгээ вэ дээ…Сэтгүүлчийн асууж байгаа нь түрэмгий, биедээ итгэлтэй…Манай ерөнхий сайдын хулчгар, хулгайч шиг царай, бөөрөнхий байдал, айдас, ТЭНЭГТЭЛТ…Ёстой ийм ерөнхий сайдтай байснаас байгаагүй нь хол дээрээ…Хужаагийн нэг компанид анкет бөглөөд ажилд орох гэж байгаа юм шиг ярилцлага өгсөн байна шдээ. Бөндөгнөөд, бүр айлгаад хаяцан байна шдээ хөөрхийг” гэсэн тайлбартайгаар интернетээр тараасан байна.
Мэдээж, Н.Алтанхуягийн талынхан энэ мэдээг шууд л түүнд хүргэж, Ерөнхий сайд Х.Баттулгад хагартлаа уурлаж суугаа сурагтай.
URL: