МОНГОЛ УЛС КЫРГЫЗСТАНД ҮЙЛДВЭР БАРЬЖ ӨГЧ ТУСАЛНА

мМонголчууд хайрга дайргаар хиймэл цагаан будаа үйлдвэрлэх болжээ?
Кыргызстанд Монголын шадар сайд Д.Тэрбишдагва айлчилж, тус улсын шадар сайд Т.Сарпашевтай гэрээ үзэглэжээ. Тэгэхдээ, Кыргызстанд цагаан будааны үйлдвэр барьж өгнө гэсэн нь олныг гайхашруулжээ.

1-рт, цагаан будааг үйлдвэрлэдэггүй, тарьдаг билээ. Ноён Тэрбишдагва хайрга дайрга ашиглаж, хиймэл цагаан будаа үйлдвэрлэх юм шиг байна.

2-рт, уулын сэрүүн уур амьсгалтай Кыргызстанд цагаан будаа ургадаггүй болно. Цагаан будаа нь халуун дулаан уур амьсгалтай, нам дор газар, усан дунд ургадаг.

3-рт, Монголдоо нэг ч үйлдвэр барьдаггүй байж, үйлдвэрлэж болдоггүй юм үйлдвэрлэдэг үйлдвэр Кыргызстанд барьдаг нь юуны учир вэ?
Кыргызстаны шадар сайд Т.Сарпашев Монголоос суралцах зүйл их байна, Монголын эдийн засаг хурдацтай өсөж байна гэжээ. Яаж харийн колони болох аргыг суралцах гээд байгаа хүн бололтой юм янз нь. Монгол дахь харийн эдийн засаг хурдацтай өсөж байгаа болохоос, Монгол дахь Монголын эдийн засаг хурдацтай сөнөж байгаа л билээ.

Харин Кыргызстанаас бол сурах юм их бий. ОХУ, БНХАУ хөршүүд болон, гуравдагч.хөрш АНУ-тай тэнцвэртэй найрамдалт харилцааг хөгжүүлж, улс орон нь цэцэглэн дэвжиж байгаа. Тус улсад   ОХУ-ын  ч, АНУ-ын ч цэргийн байдаг ба тэдгээрээс их хэмжээний төлбөр авдаг.

Монгол улс өөрийнхөө байгалийн баялгийн ашиг шимийг хүртэж чадахгүй байхад Кыргызстан хүртэж суудаг. Канадын Сентерра гоулд компани улсад нь олборлол хийнэ гэхэд Кыргызстан компанийн хэсгийг эзэмших санал тавьж, санасандаа хүрсэн юм. Сентерра гоулд Монголоос олж байгаа орлогын 1/3-ийг Кыргызстан авдаг л байхгүй юу. Хоёр ч удаа хувьсгал хийж нийгмээ эрүүлжүүлсэн. Бид л харин Кыргызстанаас сурмаар юм даа.

 

 

АЛАГ ХОРВОО


URL:

Сэтгэгдэл бичих