Украйны армийн нисдэг тэргийн буудан унагажээ

5Өнгөрөгч мягмар гаригт Украйны армийн нэгэн нисдэг тэргийг босогчид буудан унагажээ. Украйны Ерөнхийлөгч гал зогсоох зарлиг гаргаж, босогчид үүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Гэсэн ч Оросыг дэмжигч босогчид Засгийн газрын энхийн төлөвлөгөөг үл тоон армийн “Ми-8” нисдэг тэргийг пуужингаар харвасны улмаас есөн хүн амь үрэгдлээ. Киевийн эрх баригчид босогчдыг сайн дураараа бууж өгөн зэвсгээ хураалгах долоо хоногийн хугацаа өгсөн бөгөөд энэ хугацаанд бууж өгсөн босогчдод ямар нэгэн хариуцлага тооцохгүй гэдгээ амалсан.

Харин тэд дээрх хугацаа эхлээд талдаа орж байхад армийн ажиглалт хийж явсан нисдэг тэргийг буудан унагалаа. Уг нисдэг тэрэг Украйны зүүн зүгийн босогчдын хянаж буй Славянск хотоос холгүй хөөрснийхөө дараа босогчдын харвасан пуужинд оногджээ. Үүнээс өмнө Оросыг дэмжигч босогчид Украйны армийн хоёр нисдэг тэрэг, нэг онгоцыг буудан унагаж байсан юм. Украйны Ерөнхийлөгч Петро Порошенко гал зосгоох зарлиг гаргаад байхад хүчирхийлэл зогсохгүй байгааг шүүмжлээд “Босогчдыг хилийн чанадаас удирдаад байна” гэж хэлэв.


URL:

Сэтгэгдэл бичих