Өдрийн зурхай
Өнөөдөр аргын тооллын 2014 оны зургаадугаар сарын 27. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн ялгуусан” хэмээгч модон морин жилийн хаврын илүү дунд улаагчин туулай сарын 30. Хэрцгий охин одтой, 1 цагаан мэнгэтэй шарагчин могой өдөр. Сугар гараг. Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Нэр-өнгө. Наран 5 цаг 06 минутад мандан, 20 цаг 54 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *
Өрнийн зурхай
Хонины орд (3/21-4/19): Холимог өдөр. Аливаа эд бараа худалдан авахад тааламжгүй. Санхүүгээ нягтлан, цэгцлэх нь зөв. Та онц хэрэггүй бараа авахын оронд мөнгөө хадгал. Та өөрт юу хэрэгтэй байгааг олж мэднэ. Хуучин гомдлоо сэргээн санах нь сөрөг нөлөөтэй. Харин энэ бүхнийг та орхиж чадвал эерэг алхам болох юм. Хайртай хүн болон найз нөхдөөсөө холбоо таслахгүйгээр цагийг ганцаараа өнгөрөөхөд тааламжтай.
Үхрийн орд (4/20-5/20): Тайван өдөр. Гэнэтийн агуу хүч өчигдрийн таны таагүй байдлыг ор мөргүй арилгана. Бусадтай харьцах харьцаанд чинь ч дэвшил гарч ажил хэрэг чинь ч урагшлах болно. Бизнесийн тал дээр хашир болгоомжтой хандах хэрэгтэй. Хэрвээ та түрүүлж хөдлөхгүй бол бусад хүмүүс танаас өрсөх болно шүү. Дотны найзаасаа эсвэл хамаатнаасаа сайхан мэдээ сонсох тул ойрхон зугаалганд явахад бэлэн бай.
Ихрийн орд (5/21-6/21): Хүнд өдөр. Од эрхсийн байрлал урьдын адил таагүй байна. Өнөөдөр өвчлөх, гэмтэх магадлал өндөр тул анхаарал болгоомжтой бай. Төлөвлөгдөөгүй санхүүгийн зарлага гарахыг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдалд ч та ойр дотны хүмүүстээ анхаарал хандуулахаа мартаж болохгүй.
Мэлхийн орд (6/22-7/22): Санхүүгийн асуудал үр өгөөжтэй харагдаж байна. Шинэ санаагаа хэрэгжүүлэх нь их хэмжээний ашиг орлого оруулах төлөвтэй байна. Энэ өдрийн орой олон нийттэй холбогдох нь үр өгөөжтэй байна. Ах дүү болон хөрш дотны нэгнийгээ эргэж тойрон халамжлах нь эерэг нөлөөг авч ирнэ. Та тэдэн дээр очихдоо тэдний талаарх сэтгэлдээ тээдэг бодлоо нэг нэгэнгүй илэрхийлээрэй. Ихэнх хүмүүс энэ өдрийг гэртээ амран өнгөрөөхөөр шийднэ.
Арслангийн орд (7/23-8/22): Эерэг замаар эрч хүчээ нөх. Аюул осол тохиолдож магадгүй тул яаруу, түрэмгий үйлдлээс болгоомжил. Хэрэв та эд хөрөнгө худалдан авах гэж байгаа бол одоо хайж эхлэхэд тохиромжтой. Мөн эрүүл мэндээ анхаар. Ялангуяа, цусны даралт тань ихсэж байгаа бол илүүтэй анхаар. Хурд тохируулах нь эгзэгтэй үед ямар чухал байдгийг сана. Илүү цагаар ажиллах нь таны зугаа цэнгэлийг тасалдуулж байгаа мэт боловч сүүлд нь та тооцоогоо төлнө шүү дээ.
Охины орд (8/23-9/22): Таатай өдөр. Хэрвээ найз нөхөд танилын тань аль нэгэн нь шавартай хутгалдан таны тусламжыг гуйвал та түүнийг шавраас татан гаргаж чадах энэрэнгүй сэтгэлтэй нэгэн мөн. Гэхдээ эргэн тойронд байгаа зальжин нөхдүүдээс аль болох зай барьж болгоомжтой бай. Эс тэгвээс та завшааныг тэдэнд алдан өөрөө дараа нь уйлах хэрэг гарч магадгүй. Ажлынхаа дараа сайхан кино үзэх эсвэл ном унших цаг гаргаарай.
Жинлүүрийн орд (9/23-10/22): Өгөөмөр өдөр. Хэн нэгэн найзад чинь хэцүү зүйл тохиолдсон бол та түүнд мөрөө зээлүүл, тэр дэрлээд уйлаг. Хайртай дотны хүмүүсээ сонсож, тэдний юу мэдэрч байгааг хуваалцах цагийг өөртөө гаргаарай. Хүмүүс таныг он удаан жилийн туршид мартаж эхэлсэн бол та одоо тэдний ой ухаанд дахин өөрийн гэсэн орон зайг эзлэх хэрэгтэй.
Хилэнцийн орд (10/23-11/21): Аз болоход та өөрөө алдаа дутагдлаа олоод харчих нүдтэй хүн юм. Хэрэв та ажил хайж байгаа бол орон нутгийнхаа хөдөлмөр зуучлалын албанд хандаж, ажил олгогчдын зүгээс зохион байгуулж байгаа сургалтанд хамрагдах хэрэгтэй. Үнэнхүү сэтгэлийг чинь татсан сайхан залуу эсвэл бүсгүйтэй учирч дурлалын мананд төөрөх болно
Нумын орд (11/22-12/21): Эерэг өдөр. Өнөөдрийн бүх бэрхшээлүүд шийдэмгий ажиллагаатай хослох болно. Түншийнхээ ёс зүйтэй холбоотой сөргөлдөөн бэрхшээлээс бүү эмээ. Та нөхцөл байдлын учрыг тодорхой нарийн олж, зөв шийдвэр гаргана. Зөн билэгтээ найд. Оройг хань ижил, үр хүүхдүүдтэйгээ гэртээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлж өнгөрөөхийг од эрхэс зөвлөж байна.
Матрын орд (12/22-1/19): Амьдралын эрч хүч буурах хандлагатай өдөр. Иймээс ажил хэргээ нямбай төлөвлө. Хуурагдах санхүүгийн том алдагдалд орох аюул нүүрлэж байна. Энэ үед олон хүнтэй газраас холуур яв. Эрүүл мэнд тэр байтугай амьдрал тань аюулд өртөж болзошгүй. Гадны хүмүүстэй ширүүн тэмцэлдэж магадгүй. Урьдынхаас илүү тэвчээртэй бай.
Хумхын орд (1/20-2/18): Азтай өдөр. Од эрхсийн таатай байрлал мэргэжлийн үйл ажиллагаандаа амжилт олохыг амлаж байна. Та ердийнхөөсөө 2 дахин их ажил амжуулна. Санхүүгийн байдал сайжрах магадлалтай. Та аль нэг тийшээ явахыг хүсвэл таныг албан томилолтоор явуулна. Энэ нь таны төсвийг нэмэгдүүлнэ. Шинэ албан тушаалд дэвших ажил хэрэг явуулахад тааламжтай үе ирсэн байна.
Загасны орд (2/19-3/20): Хүлээцтэй өдөр. Өнөөдөр та далдын нууцлагдмал зүйлд сэтгэл татагдаж, зөн билгийн талаар илүү их зүйлийг мэдэхийг хүсэх болно. Хэрвээ та ганц бие бол хайр дурлалын шинэ адал явдалд бэлэн байгаарай. Хүсэл мөрөөдөлдөө цаг гаргаж, итгэл найдвараа бүү алдаарай. Мөрөөдөл чинь биелэх болно гэдэгт бат итгэлтэй бай.
URL: