“Талх чихэр” компани асуудал гаргасаар л
Хүнсний манлай үйлдвэр гэгдэх “Талх чихэр” компаний “Атар” талх үнийн хувьд боломжийн гэж иргэд их авдаг байсан бол МХЕГ-аас хүнсний эрүүл ахуйд нийцэхгүй байна хэмээн анхааруулснаар дээлтэй болгож үнээ нэмсэнээр олны дургуйцлийг их хүргэж байсан төдийгүй, эрүүл хүнс гэсэн сүржин уриа нь амьдрал дээр худлаа гэдэг нь нотлогдож “ТаЧи”-ийн еэвэнгээс шархны лент, Зууван чех талхнаас порлон, ”Хөх тарианы” зүссэнхар талхнаас нь хумсны толион чинээ хар чулуу гэх мэт зүйл гарч хэрэглэгчдийг хэсэг сандрагсан бол саяхан энэ асуудал дахин сөхөгдөж, 2014 оны 6 сарын 20 ны өдөр БЗД-ын 27-р хорооны иргэн Г-ийн дандаа авч хүнсэндээ хэрэглэдэг “Та Чи” савхан боовноос нүүрс болтлоо түлэгдсэн боов гарч ирсэн бөгөөд тус компаний утас руу удаа дараа залгасан болов ч утсаа авахгүй байсан гэж иргэн Г хэлсэн юм. Энэ мэтчлэн удаа дараа чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж асуудал гарсаар байгаа “Талх чихэр” компанд арга хэмжээ авах цаг нь болжээ.
Б.Болормаа
http://sensatsimedee.mn/home/6905.shtml
URL: