“Хамт алхъя” явган аялал болно

10486346_690178484352529_854153058_n

Монголын Залуучуудын Холбоо “Спирт үү, спорт уу” аяныхаа хүрээнд залуусыг спортод элэгтэй болгох, чөлөөт цагийг нь зөв өнгөрөөх мөн залуучуудаа спортын дор нэгдэхийг уриалж 2012 оноос хойш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд “Баарлуу биш заалруу”, “И юу О юу”, 2014 оныг “Архитай биш тархитай” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байгаа бөгөөд МЗХ-оос гарч байгаа бүх үйл ажиллагаа орон даяар тархан давалгаалж  байгаа юм. Аймгууд “Спирт үү, спорт уу” аяныхаа нээлтийг хийж өглөө эрт гүйх, явган аялалд явах, олон төрөлт спортын тэмцээнийг сум орон нутагтаа зохион байгуулж байгаа юм. Тэгвэл энэ удаад Улаанбаатар хот дахь Архангай аймгийн залуучуудын холбоо санаачлан “Хамт алхъя-2014” явган аяллыг зохион байгуулах гэж байна. Аялал Драмын театр- Төрхурахын ам- Богд Хан уулын оргил Цэцээ гүн- төрхурахын ам- Улаанбаатар хот Драмын театр гэсэн маршрутын дагуу болох бөгөөд 6-р сарын 28-ны өглөөний 8 цагт эхлэх юм байна. Олон төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулагдах бөгөөд аялагч бүр өөрийн төрсөн нутгийнхаа талаар бусадтайгаа хуваалцаж нэгэн өдрийг цэвэр агаарт, спортоор хичээллэж өнгөрүүлэхийг урьж байна.


URL:

Сэтгэгдэл бичих