“Эмс садарлавал үндэстэн мөхнө” хэмээсэн өвөгдийн сургаалийг санамаар…
“Эмс садарлавал үндэстэн мөхнө” хэмээсэн өвөгдийн сургаалийг санахад илүүдэхгүй биз ээ. Ингэж хэлэхийн учир хэдхэн ногооны төлөө өнөө цэвэр ариун ичимхий монгол эмэгтэйн ёс төрийг уландаа гишгэн гадныхны өврийг дамжин явах хөөрхийлөлтэй амьдралыг сонгосон охид бүсгүйчүүдийн хувь заяа, Монгол үндэсний эртний өв уламжлал, соёл, өнөө хүртэл дархлагдсан амьдралын хэмнэл гээд л яриад байвал өч төчнөөн асуудлуудыг хэлж ярьж болох мэт.
Гэвч сүүлийн үед гадны иргэд монгол охидын тэр ариун нандин чанарыг нь мөнгөөр цохиж эхэлсэн нь харамсалтай бөгөөд эмгэнэлтэй. Энэ бүхний эцэст юу үлдэх бол. Хэмээн бодоход аймаар… Хэдэн эрлийз хурлийз хүмүүс монгол үндэсний бахархал цэвэр байдал гээд алдагдаж мэдэхээр санагдана.
Өчигдөр манай редакц руу холбогдон энэ бухимдсан сэтгэлээ илтэн ярьсаар энэхүү бичлэгийг явуулсан нэгэн үнэхээр үндэсэрхэг иргэн аж. Түүний хэлж өгүүлснээр бол эх нутгийнхаа газар шороон дээр “хүний эрхээр жаргахаар өөрийн дураар зов” гэдэгсэн хэмээн халаглаж байсан юм.
ЧОЙ
URL: