Сонгуулийн хуульд эмэгтэйчүүдийн квотыг нэмэх шаардлагатай

УИХ-аар  сонгуулийн тухай хуулийг  хэлэлцэж байгаа. Шинээр батлагдах энэ хуулинд  эмэгтэйчүүдийн квотыг нэмэх ёстой гэж Иргэний Зориг Ногоон Намын эмэгтэй гишүүд мэдэгдэж байна. Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн хүйсийн харьцааг 2016 он гэхэд 50, 50 хувь болгохоор тусгасан. Иймээс одоо УИХ-аар анхны хэлэлцүүлэг нь явагдаж байгаа Сонгуулийн тухай хуулид эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхаар хуульчлах  нь зүйтэй гэж Иргэний зориг ногоон намын эмэгтэйчүүд мэдэгдлээ. Энэ бол зөвхөн тус намын эмэгтэйчүүдийн хүсэл сонирхол биш. Бүх намын улс төрч эмэгтэйчүүд зарчмын хувьд дэмжиж байгаа гэдгийг тэд онцолж байсан.


URL:

Сэтгэгдэл бичих