Бөмбөгөр сум юу хожив?

3Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын нутагт агшигт малтмалын олборлолт хийсэн компаниуд өнөө “Алтыг нь аваад авдрыг нь хаях” гэдэг үлгэрээр ажилласан ажээ. Тус суманд уул уурхайн олборлолт хийж байсан газар нь одоо байгалийн унаган төрхөө нэгэнтээ алдаад хатаж гундсан, өвс ургамлын ургац гарц нь хомсдсон, энд тэндгүй л хонхор овоолсон шороо болоод хоцорсон ажээ.

Учир олборлолт хийсэн компаниуд нөхөн сэргээлт хийсэн нэрийдлээр ухсан нүхээ ямар ч стандартын дагуу биш булсан болоод орхиж одсон ажээ. Харин энэ бүхний хойно хэн хохирч байна вэ? гэдэг асуултанд хариу өгөх нь байтугай хариуцлага үүрэх этгээд ч олдохгүй биз ээ.

Мэдээж ард иргэд хутгийн малчин иргэд л хохирч үлдэх нь тодорхой бөгөөд одоо тэр нутагт тоос шороо бужигнасан, ургамлын гарц хомсдсон, малчдын уух ундны усны асуудал зэрэг олон зүйлс үлдэж хоцорсон хэмээн Бөмбөгөр сумын МХЕГ-ын улсын байцаагч н.Мөнх-Очир ярьж байна.

 

ЧОЙ


URL:

Сэтгэгдэл бичих