ЖЕНКО Х.БАТТУЛГЫГ МОДОН ИЛЖИГЭНД ОРУУЛАХ Н.АЛТАНХУЯГ ОПЕРАЦИ
УИХ-д Баянхонгороос зоолттой гарч ирдгээрээ алдаршиж, Баянхонгорчуудаа еөр шигээ баян болгох бодолтой явдгаа ч нуудаггүй Женко Х.Баттулгыг давхар дээлээ тайлснаас нь хойш эргэн тойронд нь байсан нөхдүүдийг Алтангадасынхан гар хөлөөс нь татаж чангаагаад аюул болдог болжээ. МоАХ фракциа зэвсэглэж аваад Засгийг унагаж нурааддаггүй юмаа гэхэд загнаж заамдаад аюул болох байх гэж хаширласан. Тиймээс ҮХАА-н сайдын орон гарсан суудал дээр нэгэн цагт МоАХ-г толгойлж партизанчилж явсан Ш.Тувдэндоржийг нь дэвшүүлэв. Нэг наадам минийх болов уу гэдэг шиг ингэж харанхуй зүтгэсээр байж Тү даргыг сайд болгож авсан нь Х.Баттулгын гарыг МоАХ-ын мод чулуу барихдаа хүрдэг танхай партизануудаас холтгож байгаа юм.
Үүгээр зогсохгүй Х.Баттулгын гарыг нь ганзаганд хүргэсэн Зам Тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяагаар ч чамгүй оролдож шалгаж эхлэв. Багсайсан их мөнгөний тоо хэмжээ харагдаж магад хэмээн горьдсон байна. Гэтэл тэр бие хамгаалагч байсан залуу нь биеэ хамгаалаад зогсохгүй нэр төрөө хамгаалах аргад суралцсан хүн байж урмыг нь хугалжээ. Түүнийг хандивын данс ажиллуулдаг байжээ гэж буй ч гэсэн тэрхүү данс нь арав гаруй жилийн өмнө буюу Н.Энхбаярын засаглаж асан үед нээсэн данс болохыг тус яамны нябо нь мэдэгдсэн байна. Их Н.Энхбаярын үед хандив цэцэглэж, тун удалгуй авлига болж өргөжсөн түүхтэй билээ.
Тиймээс Х.Баттулгын хүнд хир халдаах боломж хомсоджээ. Тэрбум тэрбумаараа тэвхийх аятай хэвтэж байх ёстой хандивын гэх дансанд зургаа гаруйхан ам доллар байсан юм даг уу. Зугээр хэн нэгнийхээ эрүүл мэндэд анхаарал тавьж цуглуулчихаад гээчихдэг мөнгө шүү дээ. Тийм хэмжээний мөнгийг ядуу гуцуу гэх нэр зүүдэг төрийн тусгай албаны доод тушаалын ажилтан олж аваачаад өгчихдөг мөнгө. Гэхдээ Батзаяа Төрийн нарийныг тийм ч амархан сул тавиад жаргаачихгүй. Яамных нь сайдтай хэл аманд оруулна.
Саяхны жишээнээс л өлгөнө. Налайхын зам дээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар луу явж байсан том оврын автобус осол хийж олон хүний амь нас эрстэж, олон хүн эрүүл мэндээрээ хохирсон нь сайдын буруу юу, төрийн нарийны буруу юу гэдгийг ёстой нэг магадлан шүүх буй за. Сүүлдээ энэ асуудал Өмнөд Солонгосын ЗЕ\Л/01- хөлгийн ослоос болж, Сөүл хотын цагдаагийн дарга огцорч тус улсын Ерөнхий сайд нь ч албаа өгсөнтэй тун адилхан байр суурин дээр аваачиж таарна. Налайхын зам А.Гансүхийн зам уу, Батзаяагийн зам уу… Ингэж л ярина. Сайд нь юм байна даа, төрийн нарийнаа нэг юм нухчихдаг юм байгаа биз дээ. Хоорондоо хонь.чоно болно доо.
Зам тээврийн гэх занхгар яамны Төрийн нарийнтай холбоотой дансанд ийм жоохон мөнгө байсан нь манай аваргуудын урмыг хугалжээ дээ. Тэгээд аргаа өөрчилнө. Х.Баттулга ерөнхий сайдтайгаа үзэлцсээр л байгаа. “Ийм Ерөнхий сайдтай байснаас байгаагүй нь дээр” гэж урд хөршийн төрийн тэргүүнтэй уулзахдаа гөлөгнөсөн харцаар харж байсан гэж оношилсон. Гэхдээ мань Ерөнхий сайд айлд гуйлга гуйх шахаж оччихоод гэрийн эзэнтэй нь хэрэлдэж хэмхэлдээд, эсвэл хойморт нь гарч суугаад байж болохгүй биз дээ. Экс ҮХАА-чны үг зүгээр л өө хайгаад, Хятадтай биш Оростой ойр байхыг тунхаглаад байгаа мэт санагдах тохиолдол ч байна. Ерөнхий сайд нь улс орныхоо төлөө нүүрээ улалзуулж яваа нь буруу биш байх. Эзгүй хээр юм уу гудамд Си Жинпинтэй таараад ингэж сэрвэлзсэн бол ч хулчгар дэлчгэрээр нь хангалттай дуудах санж.
Н.Алтанхуягийн Женкогийн гарыг мухарлах ганц арга бол түүний гэх хүмүүсийг хооронд нь зодолдуулж тамир тэнхээг нь барах билээ. Тиймээс Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Б.Ганбатыг дэвшүүлэхээр нам бүлгээс нь тогтоод байна. Нөгөө талаас бас МоАХ-тойгоо хамт, морь нохой мэт зүтгэнэ, явна гээд байсан Ж.Батзандан гарч ирээд би Байнгын хорооны дарга болсугай хэмээн хашгирч байх юм.
Манай Ерөнхийлөгч юу гэдэг билээ дээ. Ухаалаг төртэй байцгаая, хэн нэг ухаантай хүн гарч ирээд ажлыг гялалзуулаад хаячихна гэж байхгүй: Тогтолцоогоо л шинэчилье. Даргаас, хэн нэг ухаантай хүнээс хамааралгүй тийм төрийн тогтолцоог бий болгоё гэдэг биш бил үү. Тэгсэн чинь нөгөө шударга юм руу гүйх дуртай нөхдүүдийн ‘ нэг болох Ж.Батзандан “Би Б.Ганбатаас арай дөнгүүр” гэх ухааны юм яриад явж байхюм. МоАХ фракциар овоглож, Монголоор нэг зарлаж байгаад үг хэлэх эрхээ эдэлж эхэлсэн Б.Ганбат бол Женкогийн гал хам нь шүү дээ. Гал хамаар нь галаа унтраалгах ганган аргыг Н.Алтанхуяг л олж чадна. Гэтэл тээр тэндээс хэн бэ, Ж.Батзандан. Хуульзүйн байнгын хороог авахаар хурдан сайд болно гэж итгэв үү, тэр.
Женко ч явсаар байгаад мухардалд орж, гар хөлөө мухарлуулах хэмжээнд очих юм шиг байна. Хөл гар дөрвийг “модон чөдрөөр” чөдөрлөхийг чинь юу гэдэг билээ дээ. Эртний явдал. Амбагай ханыг хонгор азарганд хатааж гэдэг шиг Алтанхуяг Женкогоо тушаад байна, чөдөрлөж хойшилдох ч дөхөж дээ. ТВ-1 болон телевизээр гарах дуртай хэдэн нөхрийг экс сайд дуудаж хичээл зааж эхэлсэн гэхчив. Төмөр зам судлалын доктор тэндээс төрөх зурхайтай юм гэдэг шүү.
Эх сурвалж: Алаг хорвоо
URL: