Реппер GEE: Хагас нүцгэн нэг клипэрхүү юм хийснийгээ уран бүтээл гэхэд нь харамсдаг

gr467706995201406251115Реппер GEE- гээ л нэрийг хэлэхээр уншигч та бүхэн таних биз ээ. Тэрбээр ““GEEOMETRY” цомгоо худалданд гарсан мөн “Нарны жим” уран сайхны кинонд тоглосон.

Өөрийгөө урлагийн хүн биш. Зүгээр л амьдралын хүн хэмээн тодорхойллоо.  Нялуун үггүй шулуухан үгээрээ өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэгчдэг тэрбээр “урлагийн хүмүүсийг анзаараад байхад их эмзэг, яриа хөөрөө сайтай, өөр түвшнийх юм шиг санагддаг. Гэтэл би чинь хар яриагаар л өөрийгөө бусдад ойлгуулна.

Нөгөө талаас урлагийн хүнийг дагаж явдаг уран бүтээл гэх ойлголт тань өөрөө асар том зүйл. Миний хувьд уран бүтээл гэхээр “Мандухай цэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” зэрэг “аймаар, аймаар” юмнууд санаанд орно. Яг энэ утгаараа би бол уран бүтээлч биш. Над мэт нь энэ үгийг зүүх нь хэтэрхий хайран, харамламаар зүйл. Хэдэн годгоносон охид гарч ирээд, хагас нүцгэн нэг клипэрхүү юм хийснээ, түүнийгээ уран бүтээл гээд зарлахаар бас л харамсмаар шүү” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Түүнийг сэтгүүлч мэргэжилтэй гэдгийг фэнүүд нь мэднэ. Мэргэжлийнхээ дагуу хип хопоо туурвиад явдаг гэдэг.  “Амьдралаас мэдрэх хар бараан, гэрэл гэгээтэй өнгө бүрийг өөрийнхөөрөө бичиж, хүнд хүргэж байгаа нь сэтгүүлзүй юм. Гэхдээ дуу бүртээ сэтгүүлзүйн бичлэгийн өөр өөр төрлийг ашиглана. Тухайлбал, эссэ, эргэцүүлэл, шүүмж, эрэн сурвалжлах гээд л явж өгнө дөө. Үндсэн мэргэжлээрээ ажиллаж буй сэтгүүлчдээс ялгаатай тал нь би өөрийн бичлэгүүдээ хөгжмийн аян дээр буулгаж, хүмүүс илүү сонирхож болох тал дээр нь ажиллаж байна. Ердөө л энэ” гэж өөрийнхөө бусдаас онцгойрох талыг хэлсэн юм.
 

URL:

Сэтгэгдэл бичих