Хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарах зүйлс
Дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан ард иргэдэд ил задгай хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй газруудаас хүнсний бараа бүтээгдэхүүн авахдаа дараах зүйлд сайтар анхаарахыг зөвлөж байна. Үүнд:
1. Худалдаа үйлчилгээний газраас бараа бүтээгдэхүүн сонгон авахдаа шошгод хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн болох, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл заагдсан эсэх, тухайн барааны чанар илт муудсан эсэхийг сайтар нягтлан үзэх
2.Түргэн гэмтэж чанар байдлаа алддаг кремтэй, өндөгтэй, маойнезтай хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжгүй болон чингэлэг, ил задгай худалдаанаас авч хэрэглэхгүй байх
3. Лаазалсан хүнсний бүтээгдэхүүний сав нь зэвэрсэн, хонхойж цохигдсон, хий дүүрч таг нь төвийсэн, дарахад хонхолзож, бамбайлт үүссэн,
4. Шилэнд савласан бүтээгдэхүүнд тунадас үүссэн, шүүс нь булингартай, доторхи хүнсний ногоо, жимс нь хорчийж жижгэрсэн,
ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал
ялзарсан, хөгцөрсөн, бөглөөнд нь жижиг цагаан өнгөр үүссэн байвал
5. Өндөгний хальс нимгэрч, өнгө нь өөрчлөгдчсөн, хагарч цуурсан, гадна тал нь бохирдсон, хөлдөж чанараа алдсан, шар уураг нь холилдсон, шохойлог хатуу хальс нь хагарч уураг нь гоожсон байвал чанар байдлаа алдаж муудсныг илтгэнэ.
6. Хиам худалдаж авахдаа гадаргуу нь үрчийгээгүй гөлгөр, нойтон биш, өнгө нь хувираагүй, элдэв гаж үнэргүй, зөвхөн бүтээгдэхүүний өөрийн өвөрмөц амт үнэртэй байх ёстойг анхаарах
7. Хөлдөөсөн, хөргөсөн хүнсийг худалдаж аваад богино хугацаанд гэрийн хөргөгчинд хийх, эсвэл хурдан бэлтгэж хэрэглэх, мах, загас, шувуу зэрэг түүхий бүтээгдэхүүнийг бусад болголгүй, шууд хэрэглэдэг бүтээгдэхүүнээс сайтар тусгаарлан хадгалж зөөвөрлөх нөхцөлийг хангах
8. Мах, махан бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээтэй, эрх бүхий лабораторт аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан эсэхийг нягтлан үзэж худалдан авахыг анхааруулж байна.
URL: