Тэмүүжингийн тархи нь төрийнх юм
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин болон түүнтэй холбогдсон охин өчигдөр цахим ертөнцийн гол сэдэв байлаа. Дөнгөж цагдан хорихоос суллагдсан охин телевизэд ярилцлага өгсөн нь амны бай болоход хүргэсэн хэрэг. Тэднийг элдвээр л хэлж байна.
Хөнжлийг нь сөхөх аргыг өөр дээрээ хэрэглүүлээд нутаг буцаж байсан Францын Элчин сайд “Миний мөрнөөс дээшхи нь Францын төрд доошхи нь надад хамаатай” гэж хэлсэн түүх бий. Түүн шиг Х.Тэмүүжингийн тархи нь төрд харин бие нь еөрт нь илүү хамаатай юм.
Сүүлийн үед Х.Тэмүүжингийн санаачилсан хууль, цагдаагийн байгууллагатай холбоотой өөрчлөлтүүдийг нь эсэргүүцсэн, Засгийн газраас сайд сугалах гэсэн санаархалтай хүмүүс бий. Түүндээ энэ хэрэг явдлыг ашиглачихав уу гэсэн хардлага бас олон нийтэд байгаа юм.
Ер нь дөнгөж 19 настай охин суллагдсан даруйдаа цээжилсэн үг хэлж байгаа мэт үгээ гамнасан маягтай сууж байгаа нь хардлага төрүүлэхээс аргагүй. Мөн гэр рүүгээ биш телевиз рүү очсон нь сонин. Энгийнээр бодоход ийм юм үзсэн, тийм насны хүүхэд сэтгэлээ уудалсан бол уйлж хямраад сүйд болно биз дээ.
Манайд бусдыг муулахдаа тагнуул, эрлийз гэж цоллох аль эсвэл ор хөнжлийг нь шагайх нь сонгодог аргуудын нэг болоод байгаа. Харин соёлжсон оронд бол албан тушаалтантай зөвхөн ажлын хариуцлага л ярьдаг. Тийм тогтолцоо нь илүү шударга юм. Авлига, хээл хахууль авсан, албан тушаалаа буруу ашигласан бол хариуцлага тооцох хэрэгтэй.
Харин ор хөнжлийн хэрүүлээр харлуулж байгаа нь дэндүү бусармаг биш гэж үү. Бас үүндээ дөнгөж өсч байгаа охин, ирээдүйд ээж болох хүнийг оролцуулсан нь амьдралыг нь баллаж байгаа явдал юм аа.
Ж.Энх
Эх сурвалж:
URL: