Охидыг садар самуунд уруу татагчийг барьж саатуулжээ
Баянгол дүүргийн хоёрдугаар хэлтсийнхэн онлайнаар охидыг садар самуунд уруу татагч этгээдийг баривчлан саатуулаад байна. Энэхүү гэмт этгээд нь бага насны охидыг гол байгаа болгон тэдний эмзэг сэдэв дээр нь дөрөөлөн садар самуун зургийг нь авахуулдаг байсан аж.
Ингэхдээ эцэг эхдээ хэлэхгүй байхыг анхааруулж сэтгэл зүйд нь дарамт үзүүлдэг байсан байна. Уг гэмт этгээд “Ч” нь Арван зургаатай хоёр охинд дарамт шахалд үзүүлж байхад нь барьж саатуулсан ажээ.
Энэ мэт хэргийг таслан зогсооход эцэг эхийн хараа хяналт хүүхдүүдээ онлайн болон утсаар харицаж буй найз нөхөдийнх нь талаар мэдээлэлтай байх хэрэгтэй хэмээн цагдаагийн газраас анхааруулж байна.
ЧОЙ
URL: