Говь-Алтай аймгийн Засаг дарга 46 сая төгрөгөөр зугаацав

5b4b701c2807546doriginal


Говь-Алтай аймгийн шинэхэн дарга нар ТББ-уудад мөнгө төгрөг өгөхдөө гар татдаггүй бололтой. Монголын залуучуудын холбооны залуучуудын уулзалт хийхэд л 46,850,000 /Дөчин зургаан сая найман зуун тавин мянган/ төгрөг зарцуулжээ.

Зориулалтын бусаар Улсын төсвийг зарцуулсан, найр наадам, зугаа цэнгэл, элдэв шоу арга хэмжээнд мөнгө төгрөг зарцуулж байгаа нь олон тооны хууль, дүрэм журам зөрчиж байгаа нь тодорхой юм.

Төсөв мөнгөгүй гэж түмэн зовлон буман гачигдал ярьж байдаг орон нутгийн удирдлагууд нь ийнхүү тансаглаж бусад төрийн бус байгууллагуудыг ялгаварлан гадуурхаж байгаад эгдүүцэн Засаг дарга О.Амгаланбаатарыг АТГ болон бусад хууль хяналтын байгууллагуудад хандан шалгуулхаар болжээ.

Говь-Алтай аймгийн Засаг дарга 46 сая төгрөгөөр зугаацав

Говь-Алтай аймгийн Засаг дарга 46 сая төгрөгөөр зугаацав

ulstor.mn


URL:

Сэтгэгдэл бичих