Н.Батбаяр огцрох уу, эс огцрох уу?
Өнөөдөр эдийн засгийн сайд Н.Батбаярыг огцруулах эсэх талаар УИХ-аар авч хэлэлцэнэ. Энэхүү асуудал энэ хаврын чуулган эхэлснээр хойш хэлэлцэгдэж байгаа гэхэд бараг хилсдэхгүй бөгөөд нийтдээ дөрвөн удаа хойшлогдсон билээ. Н.Батбаярыг огцруулах шалтгааныг УИХ дахь цөөнхийг бүлэг буюу МАН-аас гаргасан ба учир нь Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор уг асуудлыг хөндсөн юм.
Өнгөрсөн долоо хоногт УИХ дарга З.Энхболд хэлэлцэх байсан уг хойшлуулсан. Хойшлуулах болсон шалтгаанаа “Энэ долоо хоногт Н.Батбаярыг огцруулах эсэхээр Байнгын хороогоор авч хэлэлцсэн тул дараа долоо хоногт энэ талаар авч хэлэлцэнэ” хэмээн түр хойшлуулсан билээ. Харин өнөөдөр энэхүү огцрох, эс огцрох нь шийдэгдэх аж.
Энэхүү Эдийн засгийн сайд Н.Батбаярыг АН-аас авч үлдэх гэсэн бүхий л бололцоот аргаа хэрэглэсээр л байна.
ЧОЙ
URL: