“Макс” Д.Ганбаатарын дүү АНУ-аас бэлгэнд авчирсан 3000 долларын мөнгөн эдлэлээ гаальд хураалгажээ

1403663267_13263_703

“Макс” группийн ерөнхийлөгч Д.Ганбаатарыг эцэг, эхээс олуулаа гэдэг. Зарим дүү нь АНУ-д тансаг хауст аж төрдөг гэнэ лээ гэх яриа үнэний ортой билээ. Хаяахан эх орондоо ирээд буцдаг дүү нарынх нь нэг өнөөдрийн нислэгээр буухад нь Монголын гааль асуудал үүсгэж, бухимдлыг нь төрүүлээд авсан байна.

Тодруулбал эгч болон бэрүүддээ бэлэглэхээр авчирсан 3000 ам.долларын үнэ бүхий мөнгөн эдлэл буюу ээмэг, зүүлт, бугуйвч зэрэг бүсгүй хүний гоёл чимэглэлийг нь манай гааль хураан авч, 15 хувийн татвараа төл эс бөгөөс хураалаа хэмээсэн аж. Үүнээс болж ар гэрийнхэндээ ч бэлэг сэлт авчирч болохгүй, ямар хэцүү болчихсон юм бэ, АНУ болон БНСУ зэрэг гадны улс орнууд 10 000 доллараас дээш үнэ бүхий зүйл биедээ авч яваа бол үнэнээр нь өчнө үү гэсэн цаас л бөглүүлдэг болохоос ингэж бүдүүлэг, дээрэнгүй ханддаггүй гэж бухимдсан байна.

Хэдийгээр машины үнэтэй мөнгөн эдлэл хэдий ч ар гэрийнхэндээ авчирсан ганц нэг иймэрхүү эд зүйлсээс татвар нэхэхээ манай гаалийнхан болимоор юм. Олноор нь авч ирж зарж борлуулах санаа агуулж байсан бол яая гэхсэн. Гэтэл хөгжингүй улс орон боллоо хэмээн томчууд нь зарладаг хэрнээ 3000 доллар зэргийн бэлэг сэлт цүнхлээд ирэх эрх манай улсын иргэдэд хаалттай бололтой. Үүнээс харвал ардчилсан биш социалист орон мэт санагдах юм даа.


URL:

Сэтгэгдэл бичих