БОДЛОГО НЬ ИЛ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ НЬ НУУЦ ЦАРИГ
УИХ 2010 онд баталсан “Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого”-ын бичиг баримтын үр дүн өнөө хэр бодит
Энэ нь Тавантолгой-Гашуунсухайт, Сайншанд -Замын-Үүд, Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтайгаар, Могойн гол -Эрдэнэт, Таван толгой-Сайншанд-Баруун-Урт-Хөөт -Чойбалсан, Хөөт-Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтайгаар барихаар тус тус заагаад байсан юм.
Тодруулж хэлбэл, хойд хөрш рүү өргөн царигтай, урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавихаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн ч, хэлэлцэж эхлээгүй байтал эргүүлэн татаж орхисон юм. Уг нь дээрх төсөлд уул уурхайн бүтээгдэхүүний, тэр дундаа нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хямд тээврийн сүлжээг бий болгохын тулд хэмээн тодорхойлсон байв. Өөрөөр хэлбэл, өмнийн говийн болон зүүн бүсийн орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэд оруулж, Хятадын хийгээд, цаашлаад далайгаар дэлхийн зах зээлд саадгүй, найдвартай, бага зардлаар гарах тухай асуудал байв.
Гэвч Засгийн газар өргөн барьсан төслөө сар хүрэхгүй хугацааны дараа, Их хурал хэлэлцэж эхлээ ч үгүй байхад эргүүлэн татсан. Гэхдээ төмөр замын төслийг салбарын сайд нь бус Эдийн засгийн хөгжлийн яамны тэргүүн өргөн барьсан нь анхаарал татаж байлаа. Үүнтэй зэрэгцээд Н.Алтанхуягийн кабинетын сайдууд шуудайд хийсэн үхрийн эвэр мэт эв түнжингүй, үүнээс болж төмөр замын боддогыг Зам тээврийн сайд А.Гансүх бус, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраар өргөн бариуллаа гэсэн “онош”-ийг олон нийтийн зүгээс тавьж байв.
Үнэхээр Х.Баттулга сайд “Давхар дээл”-ээ тайлахаа мэдэгдээд гарч одсон нь, түүний эхлүүлсэн төмөр замын талаарх ажлыг Эдийн засгийн хөгжлийн яам нь дэмжихгүй, шаардлагатай санхүүжилтийг нь гаргаж өгөхгүй хэмээн тас гэдийсэнтэй тодорхой хэмжээгээр холбоотой гэдэг. Харин энэ сарын 18-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрөө ‘Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах боддого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан. Тогтоолын төсөлд, “Бүгд Найрамдах Хятад Ард улстай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, Монгол-Хятадын хилийн төмөр замын боомтын болон Монгол Улсад ашиглуулах Бүгд Найрамдах Хятад Ард улсын далайн боомтын тоог тус тус нэмэгдүүлэх, Бүгд Найрамдах Хятад Ард улсын нутгаар дамжин өнгөрөх төмөр замын тээврийн нөхцөлийг урт хугацаанд тохирох, тухайлбал, төмөр замын чиглэл, тариф, тээвэрлэх ачааны доод хэмжээ, татвар, холбогдох бусад асуудлыг хэлэлцээрт тусган шийдвэрлэнэ” хэмээх албан мэдээ хөвөрч байв.
Харин сүүлийн үед телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр олон давтамжтай цацагдсан “Зуун чухал сэдэв” нэвтрүүлэг Монгол Улс төмөр замын талаар нэгдсэн бодлогогүй, Засгийн газар нь хагаралтай, улстөрчид нь эв түнжингүй байгааг батлаад өглөө. Засгийн газрын тэргүүний өөрийн биеэр өргөн барьсан төсөл батлагдвал “Хятадын баруун хойд мужууд, тэр дундаа Монголын үржил шимт, өргөн уудам газар нутагт долоон чиглэлийн төмөр замыг тавьж, замын дагуух боомтыг түшиглэн умард Хятадын хүн амын нягтаршил” наашаа чиглэнэ гэх агуулгатай нэвтрүүлгийн мөрөөр Засгийн газар мэдэгдэл гаргасан байна. Үнэхээр говийн бүсэд төмөр зам тавьж, нүүрсээ түүгээр тээвэрлэх монголчуудын хүсэл долоон жилийн турш гацсан нь хэрэгжүүлэх мөнгөгүйдээ биш, улстөрчдийн хувийн амбиц сонирхолд чөдөрлөгдөн өдий хүрсэн нь үнэн юм.
ӨЧИГДӨР ЮУ БОЛОВ
Эдийн засгийн байнгын хороогоор Ерөнхий сайдын өргөн барьсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Салбарын сайдын хүсэлтээр хаалттай болсон хуралдаанаар гишүүдийн олонхи нь хэлэлцье хэмээн шийдсэн байна. Гэхдээ энэ нь Байнгын хороодын гишүүдийн 100 хувийн санал биш. Асуудлыг тойрсон багагүй маргаан, байр суурийн зөрөлдөөн тэнд байсан аж.
Харин Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар хуралдааныг хаалттай горимд хийсэн тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй хэмээгээд үг унагасангүй. Тэрбээр “2010 онд батлагдсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах боддогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл яг хэвээрээ байгаа. Засгийн газар энэ тогтоолын тослийг хэрэгжүүлэх асуудлаа л оруулж ирсэн. Үндсэндээ Монгол Улс оргөн царштай. Харин бизнесийн чиглэл, зориулалтаар ашиглах төмөр замыг л тухай бүрт нь Засгийн газар оруулж ирнэ гэсэн шийдвэрээр л явагдаж байна” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй.
Ж.ЭНХБАЯР: САЛБАРЫН САЙД НЬ КАБИНЕТЫН БОДЛОГОО ДЭМЖИХГҮЙ БАЙНА
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас хаалттай хаалгани цаана болсон хуралдааны талаар тодруулга авсан юм.
Төмөр замын талаарх бодлогыг Эдийн засгийн байнгын хороо хаалттай хэлэлцлээ. Дотор юу болов?
-2010 онд энэ салбарт баримтлах төрийн бодлого гарсан. Энэ бодлогоо яаралтай хурдан хэрэгжүүл гэж зөндөө хэлж байгаа. Та бүхэн санаж байгаа бол Х.Баттулга гишүүн хоёр жилийн дотор 1000 гаруй км замыг тавиад дуусна гэж ярьж байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг км байтугай нэг метр ч төмөр зам тавигдаагүй байна. Харин улс төрийн маргаан л гарсаар байна. Сүүлд л гэхэд Монгол Улсыг үймүүлсэн, улс орныг талцуулсан тусгай нэвтрүүлгүүд цацагдаж эхэллээ. Нэг нэгнээ Хятадын эрлийз, хурлийз болгоод ард түмнээ хоёр хувааж байна. Энэ нь үндсэндээ АН доторх, фракц хоорондын зөрчил, эрээ цээрээгээ алдаж байгаагийн илрэл юм.
-А.Гансүх сайд Засгийн газраас оруулж ирсэн энэ тогтоолын төсөлд ямар байр суурь илэрхийлж байх юм?
-Шуудхан хэлэхэд сая “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл орж ирэхэд салбар хариуцсан сайд нь энэ бодлогыг дэмжихгүй, гарын үсэг зурахгүй гэдгээ илэрхийллээ. Ерөнхий сайд нь харин салбарынхаа сайдыг гуйгаад сууж байна.
-Харин МАН-ын бүлгийн хувьд ямар байр суурьтай байна?
-2010 онд энэ бодлого гарсан. Тэр бодлого дээр бүх зүйл нь тодорхой байгаа. Харин одоо бид бодлогын хэрэгжилтийг л шахаж байна. Хэрэгжүүлэх арга хэмжээг Засгийн газар хийх үүрэгтэй.
Б.ЭНХЖАРГАЛ /ӨДРИЙН ШУУДАН/
URL: