Төсөв хэтрүүлэн зугаалсан сайд нар хэн бэ?
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн жил “Манай сайд нар гадагш явж төсөв зарлагдахгүй. Жилд хоёрхон удаа явах квоттой. Хэрэв хэтрүүлсэн бол хариуцлага тооцно. Эдийн засгаа хэмнэх нь үүнээс эхэлж байна” гэсэн амлалт өгч байлаа. Харин өнөөх сайд нар нь айлчлал, ажил хэргийн уулзалт хэмээн төсвөө хэтрүүлжээ. Үндэсний аудитын байгууллагынхан 2013 оны төсвийн гүйцэтгэлд шалгалт хийж гадаад томилолтоо хэтрүүлсэн сайд нарыг илчилсэн байна. Мэдээж сайд нь ганцаараа гадагш зугаалж хэдэн зуун сая төгрөг үрээгүй гэдгийг энд онцлох ёстой. Төсвийн ерөнхийлөн захирагч гэдэг утгаар тэд салбарынхаа зардал ихтэй гадаад томилолтыг танах ёстой байлаа. Төсөв хэтрүүлсэн болоод хэмнэсэн сайд нарыг дугаарлъя.
Д.БОЛОР
Зууны мэдээ
URL: