Дэд сайд О.Чулуунбат аллага санхүүжүүлдэг болсон уу

abfdebd0b51b67f0originalНалайх дүүрэгт өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө нэгнийгээ зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг гарсан билээ. Талийгаач М.Эрхэмбаярыг түүний танидаг хүн А.Мэндбаяр гэгч буудаж хөнөөсөн нь тогтоогдсон байдаг. Тухайн хэргийн мөрдөн байцаалт дуусч хэргийг Прокурорт шилжүүлсэн боловч үүний  цаана хар тамхины хэрэг нуугдаж байна, А.Мэндбаяр гэгч чухам ямар учраас хүний амь насанд хүрэв гэх зүйлс тодорхойгүй өдий хүрсэн юм.

Тэгвэл энэ бүх асуултанд хариулт болохуйц мэдээллийг талийгаач М.Эрхэмбаярын аав Д.Мөнхжаргал хэвлэлийнхэнд өгсөн төдийгүй “Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбатыг аллага санхүүжүүлдэг болсон юм уу” гэдэг утгатай зүйл хэлэв. Тодруулбал
тэрбээр “АМэндбаярын аав Н.Алтансүхийг хэвлэлээр их л сүрхий бизнесмэн гэж бичээд байсан. Мөн “Монгол банк”-ны захирал асан, Эдийн засгийн хөгжлийн дэд сайн О.Чулуунбатын сайн найз гэж бичигдсэн. Би бодохдоо О.Чулуунбат гэгчээр намайг айлгаж, сүрдүүлэх гээд байгаа юм уу гэж ойлгосон. Эсвэл О.Чулуунбат гэгч аллага санхүүжүүлдэг болчихсон юм уу. Ер ойлгохгүй юм.

Н.Алтансүх гэгч энэ хэрэг болсоны дараахан “Цагаан хэрэм” ресторанд дахин хүн рүү буу тулгаж заналхийлсэн гэж байгаа.  Энэ хэрэг ч гэсэн тэгсхийгээд л өнгөрсөн байх. Би энэ дагуу шалгаад өгөхийг ч хүссэн. Шалгах шаардлагагүй л гэж байна” гэсэн байна.

mongolcomments.mn


URL:

Сэтгэгдэл бичих