МУБИС сургалтын төлбөрөө 15 хувиар нэмлээ

e546a373157c659eoriginalМУБИС-ийн Удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, 2014-2015 оны хичээлийн жилийн сургалтын төлбөрөө тогтоожээ. Хуралдаанаар ирэх хичээлийн жилд бакалавр, магистр, докторын хөтөлбөрт II-IV дамжаанд суралцагчдын сургалтын төлбөрийг энэ хичээлийн жилийнхээс 15 хувиар нэмэгдүүлэхээр болсон байна. Ингэснээр 1.240.000 төгрөг төлж байсан бакалаврын төвшний суралцагч дараа жил 1.426.000 төгрөг төлөхөөр болж байгаа юм. Бусад төрийн их сургуулиуд сургалтын төлбөрөө хэдэн хувиар нэмэхээ удахгүй шийдвэрлэх аж.

UNEN


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих