Бид Хятад гэдэг том ломбардыг ашиглах нь зөв үү?
Сүүлийн хэд хоног манай улс төр, бизнесийн акулууд маргалдсан, мэтгэлцсэн, захиалгат нэвтрүүлэг хийсэн шиг өдөр хоногийг аргацаалаа. Иргэд ч тэдний маргаанаас Хятадын банкны салбар, төмөр замын асуудлыг тойрсон олон өнцгийн мэдээллийг хангалттай сайн авсан нь талархууштай. Энэ болоод байгаа олон үйл явдлыг энгийн жишээн дээр тулгуурлан тайлбарлъя. Дүгнэлтийг мэдээж уншигчид хийнэ. Монголд болоод байгаа үйл явдлуудаас хамгийн жинтэй тусаж байгаа нь мэдээж төмөр зам, газрын тухай хууль, Хятадын банкны салбар, төрийн өмчит компаниудын хувьчлал болоод байна. Гэхдээ энэ бүгд бичигч миний бодлоор угтаа нэг л эрх ашгийн төлөө өрнөж буй асуудлууд мэт. Үүнийг ойлгохын тулд нэгэн жишээ авъя. Ломбард??? Магадгүй та бид бүгд ломбарднаас зээл авж үзсэн байх. Бид тэднээс өндөр хүүтэй зээл авдаг. Гэхдээ өөрт байгаа үнэт зүйлээ бараг 30 хүртэл хувиар нь үнэлүүлээд. Харин зээлээ төлж чадахгүй бол бидний тавьсан барьцаа тэднийх болдог. Гэрээний хугацаа дууслаа. Чиний сая төгрөгний үнэтэй нөтбүүкийг ломбард зээл олгосон 300,000 төгрөгнийхөө оронд л өөрсдийн өмчөө болгон авна. Энэ их энгийн байгаа биз. Одоо тэгвэл гол асуудлуудаа эхнээс нь аваад үзэе.
2. Төрийн өмчит компаниудын хувьчлал. Хэдэн тэрбумаар яригдаж байгаа хувьчлалын асуудлууд. Бараг шийдэгдчихсэн гэхэд болно. Одоо тэд нэг нэгээр нь дуудаад хувьчлах л үлдэж байгаа болов уу? Хувьчилж болноо. Гэхдээ бид нисэхийн салбар, цахилгаан түгээх компаниуд бүүр нөгөө Улаанбаатарыг маань нүүрсээр хангадаг Багануурын уурхайгаа хүртэл шүү. Ёстой л улсын минь амин зүрх болсон дэд бүтцийн салбар. Одоо тэгэхээр бид хувьчилж авсан нөхрийн уурыг хүргэхгүй шиг хямдхан цахилгаан хэрэглэхийн тулд нөгөө нөхрийг ард нийтээрээ хайрлах хэрэг гарна. Хайрлах нь ч дүүржээ. Хэн хувьчилж авах вэ??? Хэдэн арван тэрбумаар хэн авах вэ??? Үүнийг хувьчилж авах нөхдүүд зээл авахыг л бодно. Гэхдээ хүү багатай. Одоо манай улсад их хэмжээний мөнгө, хүү багатай зээлчих нь гэхээр Хятадын банк л байна даа. Тухайн хувьчилж буй нөхөр зээл авахын тулд нөгөө хувьчилж буй компаниа барьцаална. Тун муу нөхөрт хувьчлуулчихвал нөгөөдөх чинь Хятадын банкны зээлээ дарж чадахгүй авсан компаниа л тэдэнд өгөх болох нь дээ. Манай 32 компани барьцаанд талийгаад өгч мэдэх л юм. Тэгвэл бидний дэд бүтцийн салбарыг урд хөрш маань шийднэ ш дээ хө.
3. Өргөн, нарийн төмөр зам. Шууд нарийн гээд тогтъё доо. Нарийн төмөр зам тавьлаа. Маш хурдан, магадгүй бид жилийн дараа урд хөрштэйгээ долоогийн долоон боомтоор төмөр замаар харилцдаг болох байх. Угаасаа хилийн цаанаас тулаад ирсэн юм чинь манайх л гялс хил гаалиа нээгээд милард гаран иргэнээс хэдэн зуун мянгыг нь оруулчихад дорхноо хийгдчихнэ. Харин бидэнд сонголт байхгүй түүхий эдийн асуудлаар урд хөрштэйгээ л харилцах шаардлага гарна. Тэдний аашийг олохгүй бол бид ч ашиг олох үгүй нь тодорхой биш шүү дээ.
4. Газрын тухай хууль. Энэ хууль батлагдвал манай улсад амьдарч байгаа урд хөршөөс гаралтай олон нөхөд газар түрээслэх нь дамжиггүй. Дээрээс нь нөгөө яригдаад байгаа. Монголын хамгийн ашиг шимтэй тариалангийн талбай буюу Халх голын ай савыг түрээслэх гээд зүтгэж буй Солонгосчууд байгаа. За тэгээд аль улсын иргэн нь мэдэгдэхгүй баахан нөхөд түрээслэж авна. Тэд түрээсийн төлбөрөө төлөхийн тулд манайд байгаа ганц боломжит Хятадын банкнаас л зээл авах байлгүй. Харин түрээслэж авсан газар нь ашгаа өгөхгүй бол зээл авсан газраа өгчихөөд л яваад өгнө. Ингэхэд үнэн бол Монгол улсын иргэн 0.7 га-аас өөрийг эзэмших эрх байхгүй юм чинь манай малчид магадгүй гадныхны түрээслэсэн талбайгаас эргүүлэн түрээслэж аваад малаа бэлчээх нь дээ. Бас их нарийн ухаан. За эндээс харъя. Манай улсын эдийн засаг тэр ч бүү хэл хаана явах, юу хэрэглэх нь хүртэл гадныхнаас тэр тусмаа урд хөршөөс шалтгаалах зураг харагдаж байна. Харин бид алдарт ЛОМБАРДны хүүхдүүд болох нь дээ.
Энд нэг зүйлийг мартаж хэрвээ зарим нэгэн хууль, хувьчлал батлагдаад, төмөр зам шийдэгдвэл Шинэчлэлийн засгийн газар маань шинээр 10сая долларын зээл авах бор шувуу байна. Үүнийг буцаагаад биш юмаа гэхэд хүүг нь ч төлж чадахгүй мөнгө шүү.
Нөхцөл байдал иймэрхүү харагдаад байдаг манай хэд маргаад л байна. Иргэн Х.Баттулга /УИХ-ын гишүүн/ их гоё нэвтрүүлэг хийсэн байна лээ. Гэхдээ ганцхан төмөр замаа л ярьсан нь харамсалтай. Мөн нилээдгүй олон хүн өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байна. Муу хүн чөлөөнөөр Чоно борооноор гэгчээр зарим нэг нь нэг л хуурамч дүр исгээд ч байгаа юм шиг. Газрын тухай хуулийг эсэргүүцсэнд бухимдсан нэг баатар гишүүн байгаа. Өөр лүү нь ярьсан залууд бухимдаад шоронд суулгасан сурагтай. Энд нэг юм хэлэхэд Монгол хүн бүр цуст тэмцэгч байдгийг мартсан явдал. Дуусгахын өмнө сонирхуулахад банкны салбарыхан их асуудалтай. Маанийгаа бодуул эдийн засгийн А-тай хүмүүс байж урд хөршийн банкыг дэмжээд гүйгээд байгаа нь ямар том эрх ашиг вэ? Мартсанаас иргэн Ч.Ганхуяг /Хас/ нэгэн нийтлэл бичжээ. Би лав гарчигийг нь нарийн цагирагтай төмөр зам тавь, хурдан тавь гээд өгчихгүй гэж бодсон.
Би та бүхнийг хөлбөмбөг битгий үз, наадам битгий хэс, залуучууд нь PC бага тоглож, FB ухахаа боль гэхгүй. Гэхдээ эх орныхоо амин чухал асуудлуудыг сонсож, судалж, тунгааж байвал зүгээр санагдаж байна. Хойч үеийн жаргал зовлон энэ үеийн алдаа онооноос шалтгаалах учраас.
URL: