Осолдсон автобусны жолоочийг цагдан хорих төвийн эмнэлэгт шилжүүлэв

0b1f8b507832246aoriginalТөв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Баяндавааны замд өнгөрсөн бямба гарагийн 07:40 цагийн үед Сүхбаатар аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явсан хот хоорондын зорчигч тээврийн автобус замын хажуу руу онхолдсон ноцтой осол гарсан. Ослын улмаас зургаан хүн газар дээрээ амиа алдаж, 40 гаруй хүн хүнд хөнгөн гэмтсэн.

Одоогоор осол чухам юунаас болсон талаар хууль хяналтынхан шалгаж байгаа юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар автобусны жолооч болох 38 настай С.Болдбаатарыг өнөөдөр хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Тэрбээр өөрөө тархи, нугасандаа гэмтэл авчээ. Тиймээс жолоочийг хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хэвтүүлэн шалгаж байгаа аж.

Түүнд ЭХ-ийн ТА-ийн 215 дугаар зүйлийн 215.4 дэх хэсэгт “…Энэ хэргийн улмаас хоёр ба түүнээс дээш хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасч, таваас арван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн саатуулсан байна.

URL:

Сэтгэгдэл бичих