Сирийн шилжүүлэх ёстой сүүлчийн ээлжийн химийн зэвсгийг хил гаргалаа

1644223_500x500Төв байр нь Гаагт байдаг химийн зэвсгийг устгах байгууллага 23-нд мэдэгдэл гаргаж, Сирийн шилжүүлэх ёстой сүүлчийн ээлжийн химийн зэвсгийг мөн өдрийн үдээс хойш Сирийн Латакия боомтод ачиж дууссанаар Сирийн химийн зэвсгийг бүрмөсөн устгах үүрэг биеллээ олсон гэжээ.

Химийн зэвсгийг устгах байгууллага болон НҮБ-ын төлөөлөгчдийн гаргасан мэдэгдэлд, Сирийн шилжүүлэх ёстой сүүлчийн ээлжийн химийн зэвсгийн түүхий эдийг мөн өдөр зөөвөрлөн гаргасанд баяр хүргэж Сирийн химийн зэвсгийг устгах ажлын хамгийн хүнд үүргийг нэгэнт биелүүлсэн гэж үзжээ.

Оросын ГХЯ 23-нд мэдэгдэл гаргаж, Сирийн химийн зэвсгийн түүхий эдийг амжилттай шилжүүлсэнд Оросын тал баяр хүргэж байна гэжээ.

\Э.Г\ china radio


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих