Яамнаас илэрсэн камерыг тагнуулынхнаар шалгуулна
Эдийн засгийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Шинэбаатар өчигдөр хэвлэлийн бага хурал зарлаж өөрийнх нь өрөөнөөс чагнах төхөөрөмж, камер илэрсэн талаар албан ёсоор мэдээлэв. Тэрээр өөрөө тагнуулынханд дуудлага өгч өрөөндөө үзлэг хийлгүүлэхэд чагнах төхөөрөмж болон дүрс бичдэг камер илэрчээ. Ямар учиртай төхөөрөмж гэдгийг шалгуулахаар тагнуулын байгууллагад өргөдөл өгсөн гэнэ. Тагнуулын ажилтнууд зөвхөн Б.Шинэбаатар даргын өрөөнд үзлэг хийсэн бөгөөд сайдын өрөө, яамны бусад албан өрөөг шалгаагүй байна.
М.ЦЭЦЭГ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: