“Амьдралд тавтай морил”-ынхон агсам тавьжээ

Монголын үндэсний телевизээр гарч буй “Амьдралд тавтай морил” кино олон хүмүүст инээд бэлэглэж байгаа билээ. Гэхдээ залуус маань кинон дээрх шигээ томоотой даруухан залуус биш бололтой. Учир нь тэд саяхан Сансарын ойролцоох нэгэн нууцлагдмал караокед ууж наргижээ. Гэвч өөрсдийг нь од гэж бодон гарын үсгийг нь авах гэсэн гурван Солонгос залууг зодож танхайраад хэнэг ч үгүй гарч явсан сурагтай.

Мөн энэ үеэр “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин Манлай “Амьдралд тавтай морил” киноны гол дүрийн ганц эмэгтэй болох Золоотой янаг амрагийн холбоотой гэдгээ ч харуулан бяцхан жүжиг үзүүлээд авсан гэнэ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL: http://www.fact.mn/17417.html

Сэтгэгдэл бичих