Үхэгсдийг гэрлүүлэх чатгарийн хурим гэгч

6Саяхан Хятадын хууль сахиулагчид оршуулгын газраас талийгаачдын шарилыг хөндөн ухаж аваад бусдад зардаг 122 бүлэглэлийг илрүүлэн баривчилж хатуу чанга ял оноожээ. Гэвч энэхүү гаж үзэгдэл намжих нь бүү хэл бүр ч хүчээ авч байгаа тухай хүний наймаачдын тухай цахим хуудсанд бичиж байна. 2000 оны эхээр эмэгтэй хүний “шинэ” шарил 2500 ам.долларын үнэтэй байсан бол одоо хоёр дахин нэмэгдэж 5000 ам.долларт хүрээд байгаа тухай Хятадын тусгай албаны ажилтан ам алджээ.

Амьдрал ахуй тааруу ядуу гэр бүлүүд нас барсан охиныхоо шарилыг ганц бие явсаар нас барсан эрэгтэй талийгаачдын ар гэрийнхэнд худалдаж хэдэн төгрөг болгох гаж ёслол, шашны мухар сүсэг байдгаас зах зээлийн нэгэн хэрэгцээт салбар болон хувирч байгаа юмсанж. Өнгөрсөн жил ихээхэн дуулиан тарьсан нэгэн хэргийг Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ил тод мэдээлж ард иргэдийн сонорт хүргэж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Хятадын Хэбэй мужид Жан хэмээх 28 настай бүсгүй өвчний улмаас нас баржээ. Гэхдээ Жан нь ганц бие бус харин эр нөхөртэй байж. Эр нөхөр нь эхнэрээ оршуулахаар ирэх үед талийгаачийн эцэг эх “Хүргэний талынхан оролцох хэрэггүй. Бид эрт дээр үөийн эцэг өвгөдийн заншлаар охиноо нутаглуулна” хэмээн буцаасан юмсанж.

Хамгийн гол нь тэд өөрсдөд нь олигтой тус болж чадалгүй мантуу, мааюур хийсээр байгаад залуугаараа нас барсан охиныхоо шарилыг зарж амьдрал ахуйдаа хэдэн зоосны нэмэр болгохын тулд эртний харгис заншлыг сонгосон байжээ. Тэд Жангийн шарилыг насаараа ганц бие явсаар хорвоог орхисон 79 настай Хуан хэмээх өвгөний “Сүйт бүсгүй” болгон 5500 ам.доллараар зарж “Үхэгсдийн хуримын гэрч” болцгоосон аж. Гэтэл “Үхэгсдийн хуримын ёслол”-оос хойш гурван өдрийн дараа эмэгтэй хүний цогцос зардаг гэмт этгээдүүд мөнөөх шарилыг хөндөн Хуан өвгөний цогцостой хамт нэг дор оршуулагдсан хөөрхий Жан бүсгүйн цогцсыг ухан гаргаж хөрш хотынхоо нэгэн оршин суугчид 30 мянган юаниар зарж үхэгсдийн хуримыг дахин хийлгэсэн нь тодорхой болжээ.

Нэг үгээр хэлбэл хөөрхий Жан бүсгүй амьд сэрүүндээ ганцхан эр нөхөртэй байсан бол үхсэн даруйдаа хоёр ч эр нөхөртэй хурим хийж эхнэр нь болсон байна. Хэрэг явдал түүгээр зогссон бол ч бас яахав гэхсэн. Жангийн цогцсыг 30 мянган юаниар зарсан гэмт этгээдүүд амташсан хэрээ 13 дахина гэгчээр гурав дахь удаагаа шарилыг нь хөндөн хулгайлж хөдөөний нэгэн тосгоны 40 настай талийгаачийн эхнэр болгохоор 38 мянган юаниар зарах гэж яваад баригдсан ажээ. Тэдгээр гэмт этгээдүүд бүгд 10-15 жил шоронд хоригдох хатуу ялаар шийтгэгдсэний хамт охиныхоо цогцсыг анх зарсан эцэг эх нь ч гэмт этгээдүүдийн хамсаатан гэгдэн 10 жилийн ял сонсчээ.

Тан улсын үеэс баримталж ирсэн энэхүү ёс заншил Юань гүрний үед бараг л устаж үгүй болсон гэдэг. Талийгаачийн хойдын зан үйлд туйлын цээртэй ханддаг Монголчууд энэхүү харгис ёс заншлыг хуулиар хатуу хориглож л дээ. Гэвч Юань гүрэн унаж оронд нь шинээр сэргэн өндийсөн Мин гүрний үед амьд ахуйдаа хэн нэгэнтэй гэрлэж чадаагүй нас барсан хүнийг эсрэг хүйсийн нь хүнтэй цуг оршуулдаг ёс заншил бүр ч хүчтэй сэргэж ирсэн байна. Мин гүрэн нь хятадуудын төр байсан болохоор Хан үндэстний эртний ёс заншлыг халахгүй хэмээн зориуд сэргээсэн ч байж мэднэ. Гэхдээ 1640 оноос эхлэн Хятадыг тэр аяар нь эрхшээлдээ оруулсан манжууд Чин гүрнийг байгуулмагцаа “Үхэгсдийн хурим”-ыг эрс хатуу хуулиар хориглон зогсоосон аж.

Чин гүрэн сулран доройтох хүртэл энэ хориг цааз хэвээр мөрдөгдөж байгаад Чин гүрний засгийн бүх эрх мэдэл хятадуудын гарт шилжсэн 1890 оноос эхлэн “Үхэгсдийн хурим”-ын ёс заншил дахин сэргэж эхэлсэн ажээ. 1920 оны үед уг үйл явдал бүр ил тод болж Чанянь Нанжин зэрэг хотуудад “Сүйт бүсгүйн хүүр” зарж борлуулдаг сүлжээ хүртэл үүссэн гэдэг. Үхэгсдийн хуримыг хятадаар /gui hun/ хэмээн нэрлэдэг нь “Чөтгөрийн хурим” гэсэн утгатай үг юм. Эзэд нь найрын ширээний голд бус авсанд байх нь л өөр болохоос биш энгийн хуримаас ялгарах зүйлгүй идээтэй ундаатай, зочидтой гийчидтэй, дуутай хууртай элбэг дэлбэг хурим хийнэ. Хуримд хоёр талийгаачийн ар гэр төрөл төрөгсөд уригдана, бэлэг сэлт өгнө. Харин энэ тохиолдолд бэлэг нь ихэвчлэн бэлэн мөнгf байх аж. Энэ үеэр дөнгөж танилцсан худууд өөр өөрсдийнхөө талийгаачдыг ямар ховор сайхан хүн байсан талаар сүнсийг нь ичтэл магтана, бие биеэсээ илүү гарах гээд л үзэж тарна. Эцсийн үр дүн бол талийгаачаа ганцааранг нь биш гэр бүлтэй болгон үдсэнээр үлдсэн хүмүүс нь хөрөнгө чинээтэй болж амар амгалан амьдарна гэх итгэл юм.

Хятад улсад мөнгөтэй холбоотой гаж зан үйлийн нэг нь энэ аж. Тэгтэл монголд байгаа хятадууд “Үхэгсдийн хурим” хийдэггүй гэх баталгаа хаана байна вэ? Тэд бол хамгийн баян, мөнгөтэй, бас соёлын хувьсгалын үед ёс заншил, мухар сүсгээ орхиогүй гарч чадсан Монголын азтай хужаанууд. Үе үехэн л хотын ойролцоох “Наран”, “Даландавхар”-ын оршуулгын газарт талийгаачдын шарилыг мэр сэр ухаад аваад явчихсан тухай сонсогддог. Шарил хөндсөн гол буруутан нь золбин нохой, тэнэмэл хүмүүс гэсэн таамаг л байдаг. Гэтэл хужаанууд арай…!

 

 

ХОРИОТОЙ СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих